Ц.Амартүвшин: Инээдмийн кино хамгийн амьдралтай байдаг болохоор хүн тэндээс маш их зүйлийг авдаг2021, 10 сар 18. 16:52“F studio” маань энэ жилийн 4 дэх бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон. Монолог хэв шинжтэй “Товчхондоо ” нэртэй инээдмийн контент. Анх ийм монолог хэлбэртэй Оросын бүтээлийг үзээд сонирхолтой санагдсан. Судалж үзэхэд Франц болон Украины контент бүтээгчид уг хийцээр контентууд их хийсэн байсан.