Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНХАУ-д хийж буй албан айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай уулзаж, хоёр улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохун Монгол Улс “Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-д өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлэв.
Уулзалтаар талууд Монгол, БНХАУ-ын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин хөгжиж байгааг онцолж, цаашид хилийн зөрчил, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус эргэлт, олон улсын цахим залилан зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр санал нэгдлээ.



ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ
ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг