Улаанбаатар хотын иргэдийн санал, хүсэлт, гомдлыг Хотын дарга болон асуудал хариуцсан удирдлагад шууд хүргэж, шийдвэрлэлтийг хянах “Хотын дарга сонсож байна 150-150” нээлттэй платформ өнөөдрөөс ажиллаж эхэллээ.
Иргэд хотын үйлчилгээ, зам талбай, дэд бүтэц, тохижилт, нийтийн тээвэр, амьдрах орчин болон хоттой холбоотой бусад асуудлаар санал, хүсэлт, гомдлоо 150-150 тусгай дугаар болон mayor@ulaanbaatar.mn цахим хаягаар илгээх боломжтой.
Иргэнээс ирсэн хүсэлтийг хиймэл оюун ухааны технологи ашиглан агуулгаар нь ангилж, тухайн асуудлыг хариуцсан хотын удирдах албан тушаалтанд шууд хуваарилна.
Хүсэлтийг хүлээн авсан удирдлага асуудлыг судалж, авсан арга хэмжээ, шийдвэрлэлтийн талаар ажлын тав хоногийн дотор тухайн иргэнд эргэн мэдээлнэ.
Тус латформын нэг онцлог нь иргэдийн хүсэлт зөвхөн бүртгэгдээд үлдэхгүй. Ямар асуудал ирсэн, хэнд хуваарилагдсан, шийдвэрлэлтийн явц, үр дүн ямар байгааг Хотын дарга нэгдсэн системээр шууд хянах боломжтой хийгджээ.
Мөн иргэд хүсэлтийн шийдвэрлэлт болон хариуцсан удирдлагуудын ажлын үр дүнг нээлттэй харж, хотын удирдлагууд иргэдийн асуудалд хэрхэн хариу өгч, ажиллаж байгаад бодит үнэлгээ өгөх боломж бүрдэж байгаа юм.
150-150-Д ХЭРХЭН ХАНДАХ ВЭ?
Санал, хүсэлт, гомдлоо илгээхдээ:
Асуудлаа товч, тодорхой бичих;
Асуудал гарсан газар, байршлыг тодорхой оруулах;
Цахим шуудан илгээхдээ боломжтой бол нөхцөл байдлыг харуулсан зураг хавсаргах;
Мэдээллээ 150-150 тусгай дугаар эсвэл mayor@ulaanbaatar.mn цахим хаягаар мессеж хэлбэрээр илгээхэд хангалттай.



ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг