Сүүлийн 2 жилд скүүтер, мопедтой холбоотой осол гэмтлийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлж батлууллаа.

10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүний хамт зөвхөн явган болон дугуйн замаар дугуй унана.

18-аас дээш насныхан мопет түүний төрөлд хамаарах скүүтэр тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгслийг авто машины замаар унаж хөдөлгөөнд оролцоно.

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Орон сууцын мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ.

Баригдаж буй орон сууцын зөвшөөрөл, газрын асуудал, давхардуулан гэрээ хийсэн эсэх бүх мэдээллийг цахим санд нэгтгэн нээлттэй болгоно.

Мэдээллийн цахим сан энэ оны 11 дүгээр сарын 15-нд бэлэн болно.

Цагдаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд орон сууцын залилах гэмт хэргийн шийдвэрлэлт, хохирлыг барагдуулах ажиллагааг эрчимжүүлнэ.

Мөн хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Хайгуулын есөн талбайд гэрээт хамгаалалт авах эрхийг нээж, газрын тосны салбарт гэрээт хамгаалалт хэрэгжүүлэн хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаална.

Газрын тосны салбарт гэрээт хамгаалалт хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаална.

Хайгуулын есөн талбайд гэрээт хамгаалалт авах эрх нь нээгдэж байна.

Ингэсэнээр эрэл хайгуулын ажил хэвийн явагдана.
Сэтгэгдэл бичих хэсэг