Хөрөнгө оруулалт

“Зууны хөгжилд эмэгтэйчүүд” эссе бичлэгийн уралдаан зарлалаа2021, 2 сар 20. 17:49

НАМЭХ-ноос “Зууны хөгжилд эмэгтэйчүүд” эссе бичлэгийн уралдаан зарлажээ. Уг уралдааныг МАН-ын 100-н жилийн ойн арга хэмжээ болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулж байгаа аж. Нэгэн зууны түүхэнд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсан түүхэн бүсгүйчүүдийг таниулан сурталчлах, хүйсийн тэгш байдлыг ач холбогдлыг ойлгуулах, эмэгтэйчүүдээ алдаршуулах зорилготой уг уралдаанд түүх, нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг оюутнууд оролцох юм. Жишээ баримт, тоон мэдээлэл дээр тулгуурласан эссе бичлэгийг энэ сарын 15-наас ирэх сарын 1-н хүртэл www.nameh.@gmail.com хаягаар хүлээн авах юм байна. Улмаар ирэх сарын 5-нд шалгарсан бүтээлүүдийг олны хүртээл болгохоор зэхжээ. Уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээл 1 сая төгрөг гардах бол удаах байр 500.000, гуравдугаар байр 300.000, тусгай байр 100.000 төгрөг хүртэнэ

Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакциныг татаж авах ажил эхэллээ2021, 2 сар 17. 17:35

  Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г зарлаж, энэ хүрээнд “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээ хийж эхэлсэн

Имартаас 200 айлд хүнсний хангамж өглөө2020, 12 сар 21. 10:02

Алтай холдинг ХХК-ийн санаачилгын дагуу “Бүх нийтийн бэлэн байдлын үед ард иргэдээ хүнсээр хангах үүрэг”-ээ ухамсарлан, хичээнгүйлэн ажиллаж буй Имарт хайпермаркет нийт 800 гаруй ажилчдаа урамшуулсан, хүнсний бараа бүтээгдэхүүн өгсөн талаар мэдээлж байсан билээ.

БАРИЛГЫН САЛБАРТ ИРЭХ ОНД \2021 он\ 824 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ2020, 12 сар 3. 11:36

БАРИЛГЫН САЛБАРТ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ИРЭХ ОНД \2021 он\ 824 ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ. ББМҮБХЗГ-ын Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг: Бүтээн байгуулалтын ажлыг цар тахлын үед хэрхэн зохион байгуулах талаар Барилга, хот байгуулалтын яамнаас шаардлагатай судалгаануудыг хийж, барилгын талбайд мөрдөх зөвлөмж, аргачлалуудыг боловсруулаад байна. Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлаас шалтгаалан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан бүтээн байгуулалтуудын ажлаас “Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрийн үйл ажиллагаа”-г 2020.12.01-ны өдрөөс эхлэн үйлдвэрлэлийг нээх болсноор 21 аймгийн хэмжээнд 56 үйлдвэрийн 1232 ажилтан, Улаанбаатар хотод 44 үйлдвэрийн 993 ажилтан буюу 100 үйлдвэрийн 2225 ажилтан албан хаагчид ажиллаж эхэллээ. Улсын төсвийн хөрөнгөөр 2020 санхүүжих 691 төсөл арга хэмжээний 546,3 тэрбум төгрөг батлагдсан бол 2021 оны төсвийн тухай хуульд 824 төсөл арга хэмжээний 850,8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр тусгагдсан байна. Дээрх 824 төсөл арга хэмжээний 516 буюу 63%-нь он дамжин санхүүжих төсөл байна

Монгол Улс 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна2020, 6 сар 22. 9:40

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгож, Ерөнхий сайдын захирамж гаргав. КОВИД19-ын халдварт цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад бодлогын дэмжлэг авч төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа билээ. Иймд Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг дэмжих, иргэдийн амжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн хоёрдахь багцын хэрэгжилтийг дэмжих, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор АХБ-тай хамтран дээрхи төслийг боловсруулсан юм


Видео

Шинэ мэдээ


Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам”-ийн захиалгаар ногоон байгууламж, 778 автомашины зогсоол барина  Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ирэх сард эхлүүлнэ  Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо  
© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.