Музей: Ертөнцийн төв байсан Хархорум хотын туурь2020, 9 сар 16. 10:001220/1235-1260 онд Монголчуудын дэлхийн эзэнт гүрний нийслэл нь Хархорум байв. Их Монгол улсын нийслэл хотын хувьд Хархорум ертөнцийн эзэнт гүрний янз янзын үндэстэн ба олон соёлын уулзвар цэг, дундад зууны үеийн Төв ази дахь угсаатан, соёл, шашны олон талт байдлын хосгүй төвлөрөл болсон газар байжээ.