"Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо"-ны Зөвлөлдөх хорооны хоёрдугаар хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болж, Борын Өлзийбатыг Холбооны Ерөнхийлөгчөөр сонголоо.
📌Монголын Барилгачдын Нэгдсэн холбоо нь 1990 онд үүсгэн байгуулдсан барилгын caлбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалдаг, Монгол Улсын нийслэл, 21 аймагт салбартай, хөдөлмөр нийгмийн түншлэлийн Улсын гурван талт болон салбарын хамтын хэлэлцээр байгуулдаг, барилгын салбартаа анхдагч, үндэсний хэмжээний мэргэжлийн холбоо билээ.
✅️Зөвлөлдөх хорооны хуралдаанаар Холбооны үйл ажиллагааны тайлан, мэдээллийг сонсох, Ерөнхийлөгчийн асуудал, Холбооны 35 жилийн түүхт ойг зохион байгуулах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
🗣Хуралдааны үеэр аймаг, орон нутгийн төлөөлөгчид Холбооны өнөөгийн үйл ажиллагаа, цаашдын хөгжил, салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо өргөн хүрээнд илэрхийлж, тодорхой санал, санаачилга дэвшүүллээ. Зөвлөлдөх хорооны төлөөлөгчдийн байр суурь, санал хүсэлтийг сонсож, Холбооны үйл ажиллагааг илүү нээлттэй, үр дүнтэй болгох, орон нутгийн салбар нэгжүүдийн оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хөндсөн нь хуралдааны чухал хэсэг байв.
📌 Зөвлөлдөх хорооны ирц 76 хувьтай эхэлж 21 аймгаас Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Хэнтий, Увс, Говь-Алтай, аймгийн Барилгачдын холбооны төлөөлөгчид хүрэлцэн ирж Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Ховд, Төв, Сүхбаатар, Булган, Дундговь аймгийн Барилгачдын холбооны төлөөлөгчид цахимаар оролцоо. Хуралдаан ил тод, нээлттэй дүрмийн хүрээнд зохион байгуулагдаж, холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Борын Өлзийбатыг төлөөлөгчдийн 88.89 хувийн саналаар, Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгчөөр сонголоо.



ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа
ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна
1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг