Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг чиглэлийн дагуу орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг/ хуралдаж, хохирсон иргэдийн судалгааг танилцуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцлээ.Энэ үеэр ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Өнгөрсөн тавдугаар сарын нэгнээс тавдугаар сарын 31-ны өдрийн хооронд Өргөдлийн байнгын хороонд өргөдөл өгсөн иргэдийн хүрээнд шалгалт хийсэн. Мөн цаашид энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх хүрээнд хууль эрх зүйн орныг сайжруулахаар ажиллаж байна. Тухайлбал Барилгын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Хуулийн төсөлд иргэдийн эрх ашгийг хамгаалах, орон сууц худалдан авах явцад залиланд өртөхгүй байхад чиглэсэн тодорхой зохицуулалт тусгагдсан” гэдгийг онцоллоо.
Хуралдааны төгсгөлд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа залилах гэмт хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, олон хохирогчтой, их хэмжээний хохиролтой орон сууцтай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор цагдаа, прокурорын байгууллага хамтран ажиллах, хохирсон иргэдийн тоо, хохирлын хэмжээг үнэн зөвөөр нэгтгэн гаргах зэрэг тодорхой үүрэг өглөө.



Иргэдийн орлогод нийцсэн төлбөрийн уян хатан оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ
Дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын эрх зүйтэй уялдуулах нь чухал
"Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК, "Төрийн банк"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
“100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 2027-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛНЭ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг