Ц.Амартүвшин: Инээдмийн кино хамгийн амьдралтай байдаг болохоор хүн тэндээс маш их зүйлийг авдаг

-Юун түрүүнд сүүлийн үеийн сонин сайхнаасаа яриагаа эхлүүлье.

-Ц.А:  Сүүлд гэвэл КОВИД-19 гарахаас өмнө “Хар сувдны нууц-2” УСКиногоо Турк улсад хийгээд ирсэн. Яг зураг авалт дуусаад ирэхэд цар тахал гарсан. Түүнээс хойш яг кино театрт зориулсан уран бүтээл гаргаагүй. Тэгээд мэдээж өвчин гарснаас хойш зах зээлийнхээ хуулиар IPTV-д чиглэсэн уран бүтээл хийж болох юм байна гэж харсан. IPTV-гийн салбар нь их шинэлэг, бизнесийн том орон зайг үүсгэж байгаа. Тийм ч болохоор сүүлийн жил гаруйн хугацаанд энэ тал уруу чиглэн идэвхтэй ажиллаж байна.

-Нэлээд өвөрмөц хийцтэй “Товчхондоо ” гээд инээдмийн контентоо үзэгчдийн хүртээл болгосон. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Ц.А:  “F studio” маань энэ жилийн 4 дэх бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон. Монолог хэв шинжтэй “Товчхондоо ” нэртэй инээдмийн контент. Анх ийм монолог хэлбэртэй Оросын бүтээлийг үзээд сонирхолтой санагдсан. Судалж үзэхэд Франц болон Украины контент бүтээгчид уг хийцээр контентууд их хийсэн байсан. Ерөнхийдөө хүний дотоод бодлыг монологоор харуулахын сацуу хүний бодол мөртлөө үзэгчдэд шууд яриад өгчхөж байгаа нь илүү сонирхолтой болох юм болов уу гээд уг хийцийг барьж хийлээ. Кино маань бүх IPTV буюу SKYmedia, Univision, DDish-д болон SkyGO, LookTV-д орсон. Тэгэхлээр нэг олзуурхаж байгаа зүйл нь халуун дулаан гэр бүлээрээ үзээд суухад тохиромжтой их гоё хөнгөн мэдрэмж өгөхөөр бүтээл болсон байгаа. Цаашдаа буюу дараа оны хавар гэхэд энэ хийцээ барьсан цуврал гаргах төлөвлөгөөтэй байна.

-Монолог хэв шинжтэй гэж хэллээ. Энэ талаараа тайлбарлаж өгөөч?

-Ц.А:  Монолог хэв маяг гэхээр ер нь кино болгон дээр байдаг л даа. СУИС-д Монолог гээд тусдаа хичээл ордог. Энэ монолог нь театрын салбартаа бол маш том төрөл. Өөрөө өөртэйгөө ярилцах буюу ганц хүний жүжиг энэ төрлөөр түлхүү явагддаг. Кинон дээр жүжигчин хүнийг болж өгвөл битгий ярь гэдэг онол байдаг. Яагаад гэвэл тэр хүн үг хэлүүлэлтгүй жүжиглэлтээрээ бүх тоглолтоо гаргах ёстой. Тэгэхээр онолын хувьд кино урлаг, театрын монолог 2 зөрчилдөж байгаа биз. Үүнийг нийлүүлбэл нэг л жанрт тохирно. Энэ нь инээдмийн төрөл. Жүжигчин өөрөө царайн дээрээ тоглолтоо хийж байхад араас нь бодлыг нь монологоор үзэгчдэд шууд ярьж өгч байгаа нь манай киног илүү сонирхолтой болгож өгч байгаа юм.

-“Товчхондоо ” комеди контентоос нэг дүрийг онцолбол хэнийг онцлох вэ? Яагаад?

-Ц.А:  Би ТОБИ нохойгоо онцолж байна. Тэр бол жижигхэн дүр л дээ. Гэхдээ яагаад онцолж байна вэ гэхээр нохойн бодлыг ч гэсэн бид нар хийж өгсөн. Угаасаа фантазалж байгаа юм чинь нохой ч гэсэн бодолтой л байлгүй дээ. Нохойн бодол гэхээр хөгжилтэй байгаа биз дээ. Киноны маань хөөрхөн чимэг болж өгсөн, гол дүрүүдийн хань болохоор энэ дүрээ онцолмоор санагдлаа.

-Дүрүүдээ ямар шалгуураар сонгосон бэ, Жүжигчдийн талаар?

-Ц.А:  Шалгуур тавиад, проб авч хийгдээгүй. Анхнаасаа Зоригоо, Баясаа бид 3 IPTV-д зориулсан контент хийе гэж ярилцсан юм. Тэгэхэд энэ “Товчхондоо”-гийн хийцийг санал болгосон. Нөгөө 2 маань шууд зөвшөөрөөд зохиолын ажилруугаа орсон. Цаашдаа олон ангит дээрээ бас зохиолоосоо хамаараад дүрүүдээ сонгоно. Мэдээж бүгд мэргэжлийн жүжигчид байх болно.

-Та нэг ярилцлагадаа “Уран бүтээлийн үндэс суурь нь зохиол шүү дээ” гэж хэлсэн байсан. Тэгвэл зохиолынхоо санааг хэрхэн бодож олсон бэ?

-Ц.А: Анх зохиолоо бодож байхдаа үйл явдал нь энгийн хирнээ амьдрал дээр байдаг зүйл л бодож байсан. Киноныхоо хийц, жанр зэргээ бодоход айхтар адал явдал, хүнд үйл явдал хэрэггүй санагдсан. Хүн бүр дотроо юу л бол юу боддог. Ер нь л хүний бодол хязгааргүй шүү дээ. Эндээс л зохиол маань урган гарсан даа.

-Та бүхэн киногоороо хүмүүст ямар утга санааг илэрхийлэхийг зорьсон бэ?

-Ц.А:  Товчхондоо бол хүмүүст гоё эерэг, тухайн цаг мөчид өөр ертөнцөөр аялаад гоё мэдрэмж л өгөхийг зорьсон. Би өөрөө тийм хүнд сэдэвтэй, заавал нэг зүйлийг шүүмжилсэн, улс төржсөн, баян хүн гэхээрээ л муу дүр,  сургаал, ухаарал хайрлах гэсэн ойлголттой зүйлсэд дургүй. Яг яагаад миний хийх сэдлийг төрүүлээд байгаа вэ гэхээр энэ контент маань өөрөө маш минималист юм л даа. Цуврал болгох гээд байгаа шалтгаан нь маш олон гоё өгөгдөл байгаа. Хүний бодол дээр ажиллаад яаж л бол яаж фантазлах боломжтой. Нэр нь хүртэл “Товчхондоо ” гээд энгийн. Миний хувьд кино үзэж тухайн дүрийнхээ оронд өөрийгөө тавьж, тэр хэсэгхэн хугацаанд шал өөр ертөнцөөр аялж гоё мэдрэмж авахыг л хүсдэг . Түүнээс кино үзсэнээрээ депрессэнд орж, стресдэж бухимдмааргүй байна шүү дээ. Манай улс чинь өөрөө ямар их улс төржсөн, нийгмийн олон асуудалтай билээ. Тэгэхлээр тэр талыг харуулахыг үнэхээр хүсдэггүй..

-Кино, уран бүтээл хийхийн хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл нь таны хувьд юу вэ?

-Ц.А:  Кинонд би одоо хөтлүүлээд л явж байна. Кино хийх нь өөрөө жаргал л даа. Инээдмийн кинонд би өөрөө үнэхээр дуртай, хайртай. Аль ч нийгэмд, аль ч цаг хугацаанд инээдмийн кино байсаар л байсан. Хүн инээлгэнэ гэхээр заавал алиалж, царай төрхөө өөрчлөх шаардлагагүй. Инээдмийн кино өөрөө хамгийн амьдралтай байдаг.Тэгээд ч хүн тэндээс маш их зүйлийг авдаг. Тэр үнэтэй сургамжтай гээд байгаа зүйлээ хүн өөрийн амьдралдаа илүү ойрхон зүйлээсээ л тусгаж авдаг шүү дээ.

-Цаашдаа ямар төрлийн бүтээлүүд дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Ц.А:  Мэдээж “Товчхондоо” контентынхоо цувралыг гаргана. Мөн кино театруудад зориулсан бас нэгэн инээдмийн бүтээл хийнэ. Энэ нь гэхдээ түүхэн хэв маягтай, 1800-гаад жилийн өмнө амьдарч байгаа жүжигчдийн амьдралыг харуулсан үйл явдалтай кино хийх төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж маш их хөрөнгө зарцуулаад нэлээн сайн хийцтэй бүтээл гаргана. Бас манай F Studio-гын 10 жилийн ой давхцаж байгаа. Үүндээ зориулаад гаргах төлөвлөгөөтэй байна даа.

-Олон сонирхолтой зүйлсийн талаар ярилцаж, өөрийнхөө дотоод сэтгэлээ чөлөөтэй хуваалцсан танд баярлалаа. Шинээр нээлтээ хийсэн “Товчхондоо” комеди контентынхоо хамт олонд баяр хүргэмээр байна. Мөн олон ангит киног нь тэсэн ядан хүлээж байна. Баярлалаа.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


А.Амартүвшин: Нийслэлд хоёрхон сургууль шинээр барихаар төсвийн төсөлд суугджээ. Энэ үнэхээр ХАНГАЛТГҮЙ ЭЭ!!! П.Наранбаяр сайд аа  Иргэд: Шинэ түлш утаа, үнс, тортог багатай нь таалагдаж байна.  Сайжруулсан шахмал түлш болон хагас кокс түлшийг орон нутаг руу зөвшөөрөлгүй гаргаж буй асуудлаар шалгалт хийж байна  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.  БЗД: 213 ажилтан 43 техник хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж талбайн цасыг цэвэрлэж байна  А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ  БНСУ-ын газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэрийг хүлээлгэн өглөө  Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлыг энэ сарын 15-наас хийн хангамжид холбоно  Д.Мөнхбаатар: Угаар мэдрэгчийн дохиолол дуугарч байна гэдэг нь тодорхой хэмжээний угаар байгааг илтгэнэ  Угаар мэдрэгч төхөөрөмж нь нүүрстөрөгчийн дутуу ислийг мэдэрдэг  Агааргүй орчинд дулааны боловсруулалт хийхийг хагас коксжуулалтын процесс гэнэ  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөж байна  Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ  Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллаж байна  Хагас коксон түлш хэрэглэснээр Бээжин хот утааны асуудлаасаа салжээ  Иргэн та галлагаагаа зөв дарааллаар хийж, угаартах эрсдэлээс сэргийлээрэй  Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар Азид дөрөвт оржээ  Э.Цогболд: Иргэд утаа болон угаарыг ялгаж ойлгодоггүй  Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг хамгийн аюултай агаар бохирдуулагч PM2.5 тоосонцор 7.4 хувиар багасжээ  П.Анхбаяр: Хагас коксон түлшийг зуухандаа хийсний дараа ахиухан мод нэмбэл сайн асна  А.Амартүвшин: Чип төслийн хүрээнд 5000 айлын гэр, байшинг дулаалж байна  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай  Э.Батзолбоо: Хагас коксон түлш утаа тортог багатай, дулаанаа удаан хадгалж байна  “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ  Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ  А.Амартүвшин Гандан орчимын түлш борлуулах цэгт ажиллалаа  А.Амартүвшин түлшний цэгийг нэмэгдүүлнэ гэлээ  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай  БЗД: Кибер орчинд үйлдэгддэг гэмт хэргээс өсвөр насны охидыг сэргийлэх арга хэмжээ боллоо  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.