НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 178 дугаар тогтоолын дагуу “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь Монголын мянганы сорилтын сантай нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байна.
Гэрээний хүрээнд олон улсын FIDIC гэрээний дагуу “Ус хангамжийн баруун эх үүсвэр”, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”, “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”, “Ус дамжуулах шугам хоолой” зэрэг томоохон дэд бүтцийн барилга байгууламжуудын ашиглалт зүгшрүүлэлт, тохируулга болон хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл хэрэгжиж байна. Тус төсөл нь Шувуун фабрик, Биокомбинат орчмын нийт 30 гүний худгаас хоногт 140,000м³ ус олборлох хүчин чадалтай бөгөөд энэхүү олборлосон усыг “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-т цэвэршүүлдэг. Цэвэршүүлсэн усыг 55 км дамжуулах шугамаар Нийслэлийн хүн ам болон аж ахуйн нэгж байгууллагад нийлүүлэх юм.
“Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр” нь Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн уснаас хоногт 50,000 м³ усыг хүлээн авч дахин цэвэршүүлж, ДЦС- 3, ДЦС-4-ийн технологийн хэрэгцээнд нийлүүлж, цахилгаан станцуудын гүний худгаас олборлодог байсан усыг байгальд нь үлдээх ач холбогдолтой.
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Орон сууц, нийтийн аж ахуй, дэд бүтцийн хөгжлийн хэлтсийн инженер, техникийн ажилтнууд дээрх дэд бүтцийн төслүүдийн тоног төхөөрөмжийн ашиглалтад зүгшрүүлэлт, тохируулга, туршилтын ажилд тогтмол хяналт тавьж, илэрсэн гэмтэл, доголдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэх, төслийн хэвийн үйл ажиллагааг хангахаар ашиглагч байгууллага болох “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, захиалагч “Монголын мянганы сорилтын сан” УТҮГ болон FIDIC гэрээний инженерүүд зэрэг талуудын хоорондын уялдаа холбоог зохицуулж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна  "Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна  Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна  Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ  Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна  ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.