ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг шалгахаар болжээ. Ингэхдээ тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, үүх түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн байна. С.Молор-Эрдэнэ нар нь “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан ч гэж байхгүй, монгол хүн биш” гэх зэргээр олон нийтийн сүлжээнд мэдэмхийрсэн нь ийнхүү шалгахад хүргэсэн бололтой.Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы хувьд цахим орчин дахь хууль бус агуулга, хортой контент болон хууль бус хаягуудыг цэгцлэх чиглэлээр салбар дундын ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ. Салбар яам, төрийн байгууллагуудын зүгээс цахим орчны болон мэдээллийн аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын бодлогын тэргүүлэх чиглэл болгон авч үзэж, ажиллаж буй энэ цаг үед Монгол Улсын үүх түүх төдийгүй Чингис хааныг хүртэл илтэд үгүйсгэсэн байдлаар цахим орчинд ярьж буй нь гарцаагүй шалгаж, тодруулах үндэслэл гэж ХЗДХ-ийн сайд үзжээ.



ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг