Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу

Туулын хурдны замыг барих санаачилга анх 2013 онд Э.Бат-үүлыг хотын дарга байх үед гарч, 2014 онд анхны зураг төслийг боловсруулж царцсан. Одоогийн хотын дарга Х.Нямбаатар 2025-2028 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх авто зам, дулааны цахилгаан станц, метро, трамвай, дүүжин замын тээвэр зэрэг нийтийн тээврийг төрөлжүүлэх зэргээр хотын тулгамдсан асуудал түгжрэлээс салах шийдвэрийг танилцуулж, шуурхай төслүүдээ хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Өмнө нь нийслэл гэлтгүй улсын хэмжээнд ч агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах төслүүд цаасан дээр хэрэгжиж ирсэн. Ажил хэрэг болсон ч тоотой хэд. Улаанбаатар агаарын бохирдол, түгжрэлээрээ дэлхийд толгой цохиж, үүнийгээ дагаж иргэдийн амьдралын чанар унасан. Ядарсан, сандарсан, цаг нартай уралдсан, түгжрэлд гацсан 1.7 сая гаруй иргэн Улаанбаатар хотод амьдардаг.

 Өнөөдөр Улаанбаатар хотод 800 мянган тээврийн хэрэгсэл хоногт дунджаар 1.8 сая зорчилт хийж байгаа хэдий ч нийт авто замын урт хүрэлцээгүй хэвээр. 2024, 2025 онуудад Улаанбаатар хот 233 км авто замыг шинэчилж дуусгасан. Гэтэл хотын нийт авто замын урт ердөө 1100 гаруй км. 2024 оноос өмнөх жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд 10, 20, 30 км авто замуудыг шинэчилдэг байв.

 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад дорвитой өөрчлөлт хэрэгтэй. Шинээр авто зам барихаас өөр ямар ч сонголт байхгүй гэдэгтээ бүгд санал нэгддэг. Саяхан хотын дарга асан Э.Бат-Үүл “Монгол Улсад хамгийн их ажлын ачаалалтай байдаг хүн нийслэлийн Засаг дарга. Өөр хэн ч ийм их ачаалалтай ажилладаггүй. Х.Нямбаатар 2016 оноос хойш зогсоосон олон ажлыг явуулах гэж зүтгэж байна. Туулын хурдны зам, метро, ТЭЦ-5 гээд төслүүд байна л даа. Туулын хурдны замыг бол барихаас өөр арга байхгүй. Энэ чинь аль 2013 онд батлагдчихсан хотын баруун талд Биокомбинат, Шувуун фабрик, Нисэх, зүүн талд Налайх, Хонхор, Багахангайг хамарсан хоёр том дагуул хотыг холбох зориулалттай авто зам. Энэ хэсэгт нийт 50 гаруй мянган хүн амьдарч байна” гэдгийг хэлсэн.

 Яармагийг ТЭЦ-4 рүү холбосон Наадамчдын зам, Толгойт, Содон хорооллыг холбосон авто зам, Зайсангийн гүүр, Таван шарын нүхэн гарц гээд 2024-2025 онд нийслэлээс барьсан төслүүдийг эс тооцвол Улаанбаатар хотод “Уулын зам”-ыг барьснаас хойш шинээр томоохон авто зам барьж байгаагүй. 2024 оноос Туулын хурдны зам, Шинэ тойрог зам гэсэн төслүүд яригдаж эхэлсэн. Төслүүд боловсорч гүйцэж, гүйцэтгэгч, санхүүжилт нь шийдэгдэж, ажил нь эхлэхтэй зэрэгцэн нэлээдгүй эсэргүүцэлтэй нүүр тулж байна. Хотын дарга Н.Нямбаатарын хувьд Туулын хурдны зам түгжрэлийг дунджаар 30 хувь бууруулах маш их ач холбогдолтой төсөл. Тойрог замтайгаа нийлбэл Улаанбаатар хотын түгжрэл 50 хувиар буурна. Эдгээр төслийг эсэргүүцэж байгаа хүмүүс бүгд л ашиг сонирхолтой, түгжрэлийг үнэхээр бууруулчих вий гэдгээс айж байгаа” хэмээн хэлж байв.

 Улаанбаатар хот түгжрэлээс салах уу эсвэл дахин 10, 20, 30 жил түгжрэлтэйгээ үлдэх үү гэдэг нь бидний сонголт. Дэлхийн банк судлахдаа “Улаанбаатар хот энэ чигээрээ 2050 он хүртэл түгжрэлийг бууруулах ямар ч арга хэмжээ авахгүй бол “0” зогсолтод хүрнэ. Хүн машинаас хурдан алхана” гэсэн хатуу ч гэсэн үнэнийг судлаад тогтоочихжээ. Бүр Улаанбаатар хот сүүлийн 5 жилд түгжрэлээс үүдсэн алдагдсан боломжийн өртөгт 8.5 тэрбум ам.долларыг алдсан гэдэг. Түгжрэл иргэдийн ажлын бүтээмж, эдийн засгийн нөхцөл, амьдрах орчин, сэтгэлзүй, эрүүл байх, гэр бүлтэйгээ аз жаргалтай цагийг өнгөрөөх, өөртөө цаг зарцуулах гээд маш их боломжийг хулгайлдаг. Бидний аз жаргалын дайсан бол түгжрэл. Авто зам барихгүйгээр түгжрэлээс хэрхэн салах нь дахин 20-30 жил үргэлжилсээр л байх уу.

 

 

 

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна  "Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна  Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна  Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ  Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна  ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.