Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана

Улаанбаатар хотын үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүсэд Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Натур орчим хамаардаг. Иймээс “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, байгууламжийг "Билгүүн Монгол констракшн" ХХК барьж буй. Сэлбэ голын эрэг дагуу боржин чулуун дээр 4 мм-ийн зузаан ган төмрөөр 1.2 метрийн өндөртэй хашлагыг суурилуулж, үерийн далангийн үндсэн хийцлэлүүдийг хийж дууссан.
Харин далангийн дотор болон гадна талд явган хүний замыг тавих, тохижуулах ажлыг 2025 оны есдүгээр сарын 6-наас "Сила групп" компани гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 50 хувьтай үргэлжилж байна. Тохижилтын ажлыг ирэх зургаадугаар сард дуусгана. Энэ талаар "Сила групп" ХХК-ийн захирал О.Мөнхбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Манай компани 2025 оны есдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, байгууламжийн гадна тохижилтын ажлыг хийж байна. Натурын гүүрний хойд хэсгийн газар шорооны ажил, чулуун зам суурилуулалт, хашлага, түшиц хананы бетон цутгалтыг 2025 оны арваннэгдүгээр сард газар хөлдөх хүртэл хийгээд түр зогссон. 2026 оны гуравдугаар сарын 30 буюу маргаашаас шинэчилсэн ажлын зургаар үндсэн тохижилтын ажлууд эхэлнэ.

Тухайлбал, 2100 орчим метр урт 2.4 метрийн өргөн чулуун зам барина. Ингэхдээ доод суурь бүтэц буюу газар шорооны ажлыг хийнэ. Далангийн хоёр талаар дөрвөн хэсэгт иргэд дотогш буухад зориулсан шат болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн доош буух налуу замын цутгалт, өнгөлгөөний ажлуудыг хийнэ.

Сэлбэ голын хоёр талд ногоон байгууламжийн нөхөн сэргээлт зүлэгжүүлэлт хийж, урд хэсгээр мод тарина. 6000 орчим ам.метр талбайд далангийн дотор ханыг усанд тэсвэртэй будгаар өнгөлнө. Иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс металл хашлага хийнэ. Мөн далангийн дотор талд иргэдийн сууж амрах хэсгийг гурван газарт тохижуулна. Ийнхүү явган замын гэрэлтүүлэг хийгээд тохижилтын ажил дуусна” гэлээ.

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, байгууламжийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч компанийн зүгээс явган зам, гүүрний ажлыг хамгийн түрүүнд дуусгахыг зорьж буйгаа онцоллоо. Гүйцэтгэгч "Сила групп" ХХК нь сүүлийн 10 жил барилгын салбарт үндсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай. Тэр дундаа гадна тохижилтын чиглэлээр мэргэшсэн. Тухайлбал, “М-Си-Эс” группийн “Вилла виста” хотхоны гадна талын 6000 орчим ам.метр талбайн тохижилтыг иж бүрнээр нь хийсэн. “Шунхлай” группийн төв оффисын барилгын гадна тохижилтыг өнгөрсөн онд хийсэн. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хажуу талын “Рио” төслийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтод гар бие оролцсон туршлагатай компани бөгөөд гадна тохижилтын чиглэлээр ижил төстэй ажлуудыг сүүлийн дөрвөн жилд тасралтгүй гүйцэтгэж буйгаа "Сила групп" ХХК-ийн захирал О.Мөнхбаатар хэллээ.

Тус компани 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 15 орчим техник тоногт төхөөрөмжөөр гадна тохижилтын ажлыг гүйцэтгэх аж. Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг шинээр зураг төслийн шийдэл зэрэг ямар нэг саадгүй үргэлжилбэл ирэх зургаадугаар сард багтааж ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөж буй.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам”-ийн захиалгаар ногоон байгууламж, 778 автомашины зогсоол барина  Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ирэх сард эхлүүлнэ  Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо  Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа  Иргэний үг: Х.Нямбаатрыг мөнгө идсэн гэж мөн ч их хараасандаа  “Бүргэдийн баяр-2026” болоход 3 хоног үлдлээ  Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа  “Японы хөрөнгө оруулалтын өдөр” арга хэмжээ боллоо  Цахим залилангийн дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье.  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье. Дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв  Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно  Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ  Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа  ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ  Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой  Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.