Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Дэлхийн банкны Санхүүгийн тэргүүлэх мэргэжилтэн Мариус Висмантас, Санхүүгийн ахлах мэргэжилтэн Мэнгисту Эчүй нартай уулзалт хийж, орон сууцны салбарын эрх зүйн шинэчлэл болон санхүүжилтийн тогтолцооны реформын асуудлаар санал солилцлоо.Уулзалтаар Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай хуулийн төслүүдийг танилцуулж, санхүүжилтийн урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийн эрсдэлийг бууруулах, худалдан авагчдын эрхийг хамгаалах институцийн шинэчлэлийн чиглэлүүдийг хэлэлцэв.
Мөн орон сууцны санхүүжилтийн банкны тогтолцоог боловсронгуй болгох, зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх чиглэлээр Дэлхийн банктай урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцов.



Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа
“Японы хөрөнгө оруулалтын өдөр” арга хэмжээ боллоо
Хятад улс дэлхийн тэргүүлэх эдийн засагтай АНУ-ыг 5 жилийн дотор гүйцнэ гэв
Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ
Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
Иргэний үг: Х.Нямбаатрыг мөнгө идсэн гэж мөн ч их хараасандаа
Сэтгэгдэл бичих хэсэг