Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжүүлэхийг НИТХ-аар дэмжжээ. Өөрөөр хэлбэл, төслийн 74 хувийг хувийн хэвшлээс санхүүжүүлж, үлдсэн хувийг эргэн төлөх нөхцөлтэй Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас гаргаж, байгальд ээлтэй, стандартад нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлэх юм. Энэ талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсангаас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын 1.7 сая иргэн өдөрт 90 мянга орчим зорчилт хийдэг. Гэвч өнөөдөр стандартад нийцсэн, зөвшөөрөлтэй, такси баазын системээр ажиллаж байгаа зөвхөн 5 ААН-ийн 231 такси үйлчилгээ үзүүлж байна. 90 мянган зорчилтын хэрэгцээг 200 такси бүрэн хүргэх боломжгүй. Энэ нь сошиалаар ярьж байгаа шиг төр нь хувийн хэвшилтэй өрсөлдөж такси үйлчилгээг эрхэлнэ гэсэн үг биш. Харин олон жил орхигдсон такси үйлчилгээний чанарыг сайжруулж, хувийн хэвшил буюу аж ахуйн нэгж 74 хувийг санхүүжүүлнэ. Мэдээж эрсдэлийг хүлээж Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 6 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй дэмжлэг үзүүлнэ. Үр дүнд нь, хяналтын нэгдсэн удирдлага, баазын системтэй, апплейкшн бүхий стандартад нийцсэн, эрсдэлгүй, эко такси үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.

Нийслэлийн иргэдийн өглөө, оройн зорчилтын байдлыг судлахад 5000 орчим байнгын такси үйлчилгээ шаардлагатай байна. Үүний 20 хувь нь буюу эхний ээлжид 1000 байгальд ээлтэй, хэмнэлттэй такси үйлчилгээг үзүүлэхээр ТЭЗҮ-д тусгасан. Өнөөдөр НИТХ-аар “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах” төслийг хэлэлцэн дэмжлээ.

Өөр нэг тал нь үнийн хувьд тогтсон бөгөөд хямд байна. Такси 1500 төгрөгөөр үйлчлэх ёстой хэдий ч орой ажил тарах цагаар, шөнийн цагаар 3000-4000 төгрөгөөр ч үнэ нэмж үйлчилгээнд явж байна. Иргэдийн нийт зорчилтын 27 хувийг автобус, такси 7-8 хувийг эзэлдэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд такси үйлчилгээний салбарт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байгаа. Хувийн хэвшилд дэмжлэг үзүүлэх нь ч зүйтэй. Энэ бүхний ард 4573 байнгын ажлын байр шинээр бий болно” гэдгийг хэллээ.

Түүнчлэн нийслэлд баталгаатай такси үйлчилгээ дутмаг учраас гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар такси үйлчилгээтэй холбоотой 4500 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 91, зөрчлийн шинжтэй 18 хэрэг бүртгэгджээ. Ихэнх зөрчил таксинд эд зүйлээ мартах, орхигдуулахтай холбоотой байна. Албан ёсны такси үйлчилгээ энэ бүх эрсдэлээс сэргийлж, баталгаа үзүүлэх боломжтой аж.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам”-ийн захиалгаар ногоон байгууламж, 778 автомашины зогсоол барина  Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ирэх сард эхлүүлнэ  Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо  Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа  Иргэний үг: Х.Нямбаатрыг мөнгө идсэн гэж мөн ч их хараасандаа  “Бүргэдийн баяр-2026” болоход 3 хоног үлдлээ  Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа  “Японы хөрөнгө оруулалтын өдөр” арга хэмжээ боллоо  Цахим залилангийн дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье.  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье. Дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв  Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно  Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ  Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа  ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ  Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой  Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно  Монгол, Солонгос иргэдийн эрх зүйн болоод тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй  Нийт монголчуудын мэдэх эрхийг хангаж Оюу толгойн сонсголыг зохион байгуулсан УИХ-д баярлалаа  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.