Х.Нямбаатар: Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу гээд томоохон гудамжны явган замыг шинэчлэх ажлыг өнөө жил бүхэлд нь эхлүүлсэн ч дуусгаж амжсангүй. Бид уг ажлыг гүйцэтгүүлэхээр шалгаруулалт зарлахдаа үнийн дүн, аж ахуйн нэгжийн хүн хүчний асуудалд алдаа гаргасан тал бий.
Тодруулж хэлбэл бидний санал болгосон үнэ аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татаж чадаагүйн дээр аж ахуйн нэгжүүдийн хүн хүчний нөхцөл тун тааруу байлаа. Хотын хэмжээнд ердөө 100 орчим хүн л явган зам дээр ажилласан байна. Цаашид явган замын шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, тарифыг өрсөлдөхүйц, аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татахуйц болгож, ажлыг яаравчилна.
Мөн дугуйн болон явган замыг илүү хүртээмжтэй, тасалдахгүй үргэлжилдэг сүлжээ болгох чиглэлд анхаарна. Нэмээд хэлэхэд түрээсийн скүүтер, мопедийг явган хүний замаар явуулахгүй байх зохицуулалт хийнэ.



Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ
Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой
Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно
Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя
БЗД: Монгол Улсын иргэн бүр эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй
Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.
Сэтгэгдэл бичих хэсэг