А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, энэ онд Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлын гэр, байшинг дулаалсан бөгөөд эдгээр айлыг энэ сарын 15-наас төвийн хийн хангамжид холбож эхлэх юм.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхийн халаалтын аюулгүй байдлыг сайжруулах зорилтын хүрээнд дулаалгын аянд хамрагдсан өрхөд ажиллалаа. Эдгээр өрх нь цаашид хийн халаагуурын системд шилжих бөгөөд энэ хүрээнд ажлын явц, ашиглалтын заавар, аюулгүй байдлын талаар тухайн өрхөд танилцууллаа. Айл өрхийн гадна фасад, тааз, дээврийн дулаалгын ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэсэн бөгөөд өрхүүд өөрсдийн зардлаар цонх, хаалга, шалны ан цав, завсрын дулаалга болон өнгөлгөөний ажлуудыг гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар дулаалгын ажил бүрэн дууссан айл өрхүүдийг арваннэгдүгээр сардаа багтаан хийн халаалтын системд холбох ажлыг эхлүүлээд байна. Хийн халаалтын систем нь өндөр настай болон биеийн хүчний ачаалал багатай иргэдэд зориулсан энгийн удирдлагатай, олон улсын стандартад нийцсэн технологи юм. Уг төхөөрөмжийн ашиглалт, өдөр, шөнийн горимын тохиргоо, аюулгүй ажиллагааны зааврыг НҮБ-ын Хүүхдийн сангийн сургалтын баг айл өрх бүрт очиж заана. Эхний нэг сарын хугацаанд иргэдийн хэрэглээний дадлыг тогтворжуулах зорилгоор тогтмол хяналт, зөвлөгөө өгч ажиллах юм. Ингэснээр өрх бүр төхөөрөмжийг бүрэн ойлгож, аюулгүй, тогтвортой хэрэглээний хэв маягийг хэвшүүлэх нөхцөл бүрдэнэ. Хүйтний улирлын саруудад 200,000 төгрөгийн хэрэглээний татаасыг хийн системд шилжсэн өрхүүдэд иргэний үнэмлэх болон "Hotula" аппликэйшнээр дамжуулан олгоно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн туршилтаар 10 кг хийн баллоныг 50–80 м.кв талбайтай байшинд таваас долоо хоног ашиглаж байсан. Тиймд тухайн өрхийн температурын тохируулгаас хамаарч хэрэглээний хугацаа их, бага байна" гэлээ.

Хийн төхөөрөмж нь хамгаалалтын зүрхэвч, холболтын мэдрэгч, угаар болон хий алдагдлын дохиоллын системтэй бөгөөд аюул илэрсэн тохиолдолд хий дамжуулалт автоматаар хаагдаж, мэдээллийг нэгдсэн удирдлагын төвд шууд дамжуулна. Иргэн дохиоллын дуудлагад хариу өгөхгүй тохиолдолд хяналтын баг 5–7 минутын хугацаанд тухайн өрх дээр очиж, арга хэмжээ авах юм.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.  БЗД: 213 ажилтан 43 техник хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж талбайн цасыг цэвэрлэж байна  А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ  БНСУ-ын газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэрийг хүлээлгэн өглөө  Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлыг энэ сарын 15-наас хийн хангамжид холбоно  Д.Мөнхбаатар: Угаар мэдрэгчийн дохиолол дуугарч байна гэдэг нь тодорхой хэмжээний угаар байгааг илтгэнэ  Угаар мэдрэгч төхөөрөмж нь нүүрстөрөгчийн дутуу ислийг мэдэрдэг  Агааргүй орчинд дулааны боловсруулалт хийхийг хагас коксжуулалтын процесс гэнэ  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөж байна  Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ  Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллаж байна  Хагас коксон түлш хэрэглэснээр Бээжин хот утааны асуудлаасаа салжээ  Иргэн та галлагаагаа зөв дарааллаар хийж, угаартах эрсдэлээс сэргийлээрэй  Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар Азид дөрөвт оржээ  Э.Цогболд: Иргэд утаа болон угаарыг ялгаж ойлгодоггүй  Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг хамгийн аюултай агаар бохирдуулагч PM2.5 тоосонцор 7.4 хувиар багасжээ  П.Анхбаяр: Хагас коксон түлшийг зуухандаа хийсний дараа ахиухан мод нэмбэл сайн асна  А.Амартүвшин: Чип төслийн хүрээнд 5000 айлын гэр, байшинг дулаалж байна  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай  Э.Батзолбоо: Хагас коксон түлш утаа тортог багатай, дулаанаа удаан хадгалж байна  “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ  Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ  А.Амартүвшин Гандан орчимын түлш борлуулах цэгт ажиллалаа  А.Амартүвшин түлшний цэгийг нэмэгдүүлнэ гэлээ  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай  БЗД: Кибер орчинд үйлдэгддэг гэмт хэргээс өсвөр насны охидыг сэргийлэх арга хэмжээ боллоо  Кибер орчинд үйлдэгддэг гэмт хэргээс өсвөр насны охидыг урьдчилан сэргийлэх зорилготой арга хэмжээ боллоо  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.