Д.Мөнхбаатар: Угаар мэдрэгчийн дохиолол дуугарч байна гэдэг нь тодорхой хэмжээний угаар байгааг илтгэнэ

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Тус төв нь нийт 500 гэрээт ажилтантай. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын өрх бүхий 112 хороо байдаг бөгөөд нэг хороонд дунджаар дөрвөн гэрээт ажилтан ажилладаг. Угаар аюултай хэмжээнд хүрсэн айлын мэдээлэл төвийн дэлгэцэд автоматаар гарч ирдэг.  Үүний дагуу угаарын хий ялгарсан тохиолдол бүрд холбогдож, зөвлөгөө өгдөг. Шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж ажилладаг. Мөн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух, яндан, пийшингийн хөөлөлт болон засвар үйлчилгээг үзүүлдэг. Иргэд эдгээр үйлчилгээг авахын тулд 7011-9411 дугаарын утсаар холбогдон дуудлага өгч болно. Пийшингийн засвар хийлгэх иргэд материалын зардлаа өөрсдөө гаргана. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон ээжүүд, өндөр настнуудад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг аж.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллах үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Иргэд утаа гараагүй байхад дохиолол дуугарч байна гэж андуурч угаар мэдрэгчээ унтрааж болохгүй. Энэ жилээс алсын зайн хяналттай, батерейгаар ажилладаг ухаалаг угаар мэдрэгчийг нэвтрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд нийт 176 мянган гал түлдэг өрх бүртгэлтэй байна. Үүнээс 131 мянган өрхөд ухаалаг угаар мэдрэгч суурилуулсан. Гэсэн ч 17 мянган айл өрх угаар мэдрэгчээ унтраасан байдалтай байна.  Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтнууд тухайн айлуудтай холбогдож, шаардлагатай тохиолдолд гэрт нь очиж мэдрэгчийг асаах зөвлөмж өгч байгаа. Угаарын хий нь амт, өнгө, үнэргүй тул мэдэгдэхгүйгээр хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг. Иймээс иргэд өөрийн мэдрэмжээр бус, угаар мэдрэгчийн дохиололд тулгуурлан аюулгүй байдлаа хангах ёстой. Хэрэв угаар мэдрэгч дуугарсан бол яаралтай гадаа гарч, цэвэр агаар амьсгалах хэрэгтэй. Түүнчлэн есдүгээр сарын 15-аас хойш төвийн ажилтнууд 106 мянга гаруй айл өрхөөр орж, зуух, яндангаас үүдэлтэй угаартах эрсдэл байгаа эсэхийг шалгасан. Шалгах явцад угаартах гол шалтгаан нь зуух, яндангийн битүүмж алдагдсанаас үүсэж байна.  Нийслэлийн хэмжээнд гал түлдэг 172 мянган айлын 80 мянга орчим нь зуухны битүүмжийн асуудалтай байсан. Мөн иргэд түлш асаж дууссан, зуух хөрсөн гэж андуураад сойлтоо хаадаг нь угаартах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Сойлтыг ямар ч нөхцөлд хааж болохгүй. Мөн Хотула аппликэйшныг угаарын хий мэдрэгчтэй холбон, арванхоёрдугаар сарын 15-аас хойш угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй. Угаар мэдрэгчээ зайлшгүй асаасны дараа түлшээ авах боломжтой юм” гэв.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Д.Мөнхбаатар: Угаар мэдрэгчийн дохиолол дуугарч байна гэдэг нь тодорхой хэмжээний угаар байгааг илтгэнэ  Угаар мэдрэгч төхөөрөмж нь нүүрстөрөгчийн дутуу ислийг мэдэрдэг  Агааргүй орчинд дулааны боловсруулалт хийхийг хагас коксжуулалтын процесс гэнэ  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөж байна  Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ  Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллаж байна  Хагас коксон түлш хэрэглэснээр Бээжин хот утааны асуудлаасаа салжээ  Иргэн та галлагаагаа зөв дарааллаар хийж, угаартах эрсдэлээс сэргийлээрэй  Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар Азид дөрөвт оржээ  Э.Цогболд: Иргэд утаа болон угаарыг ялгаж ойлгодоггүй  Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг хамгийн аюултай агаар бохирдуулагч PM2.5 тоосонцор 7.4 хувиар багасжээ  П.Анхбаяр: Хагас коксон түлшийг зуухандаа хийсний дараа ахиухан мод нэмбэл сайн асна  А.Амартүвшин: Чип төслийн хүрээнд 5000 айлын гэр, байшинг дулаалж байна  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай  Э.Батзолбоо: Хагас коксон түлш утаа тортог багатай, дулаанаа удаан хадгалж байна  “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ  Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ  А.Амартүвшин Гандан орчимын түлш борлуулах цэгт ажиллалаа  А.Амартүвшин түлшний цэгийг нэмэгдүүлнэ гэлээ  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай  БЗД: Кибер орчинд үйлдэгддэг гэмт хэргээс өсвөр насны охидыг сэргийлэх арга хэмжээ боллоо  Кибер орчинд үйлдэгддэг гэмт хэргээс өсвөр насны охидыг урьдчилан сэргийлэх зорилготой арга хэмжээ боллоо  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай  УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ ТА ХИЙ ХООСОН ШҮҮМЖЭЭР ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭХЭЭ БОЛЬ!!! гэв  Н.Алтанхуяг: Утааг бууруулахад хагас коксоос өөр шийдэл бидэнд байхгүй  "Хотула" аппликейшнийг ашигласнаар борлуулалтын цэгүүдийн нөөцийн мэдээллийг авах боломжтой  А.Амартүвшин: Гурван төрлийн түлшийг 25.5-26 кг-аар савлаж байна  Хагас коксон түлш, сайжруулсан шахмал түлш болон угааж баяжуулсан мидлинг түлшийг 400 орчим цэгээр борлуулж байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.