Нийслэлийн 120.000 гаруй айлын угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээллийг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хянаж, угаарын хий ялгарсан тохиолдол бүрт сэрэмжлүүлэг зөвлөгөө өгч ажилладаг. Иргэд утаа болон угаарыг ялгахгүй байгаа талаар тус төвийн операторууд хэлж байна. Хүчилтөрөгч дутмаг орчинд дутуу шаталтаас болж үүсдэг зүйлийг угаар гэж нэрлэдэг. Ямар ч өнгө, үнэргүй. Иргэдэд гэрт нь угаарын хий ялгарсан талаар мэдээлэл өгөөд залгахаар манайд юу ч үнэртэхгүй байна, утаа гаргаагүй, байн байн битгий залгаад бай гэж хэлэх тохиолдол гардаг аж. Агаар сэлгэлт хийгээгүй, битүү орчинд хүн угаартах эрсдэлтэй байдаг. Тийм болохоор яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөж байна. Мөн угаарын хий ялгарч, төхөөрөмж дуугарвал төхөөрөмжийг дуугарахаа больтол нь агаар сэлгэх нь чухал юм.


Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай
БЗД: Кибер орчинд үйлдэгддэг гэмт хэргээс өсвөр насны охидыг сэргийлэх арга хэмжээ боллоо
Кибер орчинд үйлдэгддэг гэмт хэргээс өсвөр насны охидыг урьдчилан сэргийлэх зорилготой арга хэмжээ боллоо
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай
Н.Алтанхуяг: Утааг бууруулахад хагас коксоос өөр шийдэл бидэнд байхгүй
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье
Нийслэлийн хэмжээнд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна.
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой
Сэтгэгдэл бичих хэсэг