Өсвөр насны охидын аюулгүй байдлын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “CyberSafe Girls” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 43 хорооны Хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалт, арга хэмжээ боллоо.Энэхүү аяны хүрээнд кибер халдлага болон мэдээлэл, харилцаа холбооны технологи ашигласан гэмт хэргээс өсвөр насны охидыг урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт, ур чадварыг олгохыг зорин ажиллаж байна.
Кибер орчинд охидыг хамгаалах зорилготой тус арга хэмжээг нээж Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Мэндсайхан үг хэлсэн. Мөн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран зохион байгууллаа.
Манай улс олон улсын кибер аюулгүй байдлын индексээр 194 орноос 103-т буюу бэхжиж буй ангилалд ордог. Тиймээс цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж, тэр дундаа охид эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн арга хэмжээний үеэр энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон улсад нэвтрүүлж буй технологи зэрэг чухал мэдээллүүдийг албаны хүмүүс хуваалцлаа.




Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ
Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой
Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно
Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя
БЗД: Монгол Улсын иргэн бүр эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй
Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.
Сэтгэгдэл бичих хэсэг