Галлагааны улирал эхэлснээс хойш сайжруулсан шахмал түлш болон хагас коксны хангамж хүрэлцэхгүй байгаад иргэд бухимдаж эхлээд байна. Тэгвэл холбогдох албаныхан шалгалт эхлүүлж сайжруулсан шахмал түлш болон хагас коксыг их хэмжээгээр нөөцлөн, дамлан худалдаж байгаа зөрчлүүдийг шалгаж эхэлжээ. Тодруулбал, шахмал түлшийг үйлдвэрээс 3750, хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр иргэдэд худалдаж байгаа юм. Харин дамжин борлуулж буй хүмүүс шахмал түлшийг 8000-15.000, хагас коксыг 15.000-19.000 төгрөгөө борлуулж байна.
Сэтгэгдэл бичих хэсэг