Төслийн, сайжруулсан зууханд хагас коксон түлшээр галлагаа хийх зааврыг хүргэж байна.
1. Галлагаа хийхдээ хүйтэн үнсийг бүрэн авч асгах
2. Галын хотолд 4-5 кг шахмал болон хагас коксон түлшээ хийнэ
3. Түлшин дээрээ гал асаах модоо хийж бэлтгэнэ
4. Зуухны агаар авах хэсгүүдийг нээнэ
5. Галаа урдаас болон дээрээс нь шатах материалаар өрдөж асаана.
Жич: Анхны галлагааг ахиу модоор асааж, дахин галлагааг халуун цогон дээр түлшээ бага багаар нэмэх байдлаар хийж хэвшээрэй. Галлагаа хийхдээ яндангаа хөөлж, хаалт, сойлт хэрэглэхгүй, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулж, гэр байшиндаа агааржуулалт хийж байхыг анхаарна уу.
Сэтгэгдэл бичих хэсэг