Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна. 


Өнөөдрийн байдлаар нийслэлд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна. Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг. Тодруулбал, хяналтын 20 оператор дөрвөн ээлжээр ажиллаж, ППМ100 болон түүнээс дээш заасан айл өрхүүдтэй бүртгэлтэй утасны дугаараар нь холбогдож, шаардлагатай тохиолдолд шуурхай баг явуулж, шалтгаан нөхцөлийг нь тодруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Мөн шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээний хэлтсийнхэн айл өрхүүдэд ажилладаг.
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын системд нийслэлд ажиллаж байгаа бүх угаарын хий мэдрэгчийн дохиолол ирэх бөгөөд дараах түвшинд ангилан харуулдаг. 

  • Онц аюултай
  • Аюултай
  • Их бохирдолтой
  • Дунд зэргийн
  • Бага бохирдолтой 
  • Хэвийн

Галлагааны улирал эхэлснээс хойш тус төвийнхөн дэлгэцээр 15.525 дуудлага хүлээн авч, 31.050 хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлжээ. Ингэхдээ  860 удаа гэрээт хяналтын ажилтныг угаарын дуудлагын дагуу холбогдож чадаагүй айл өрхүүд рүү явуулж, шаардлагатай арга хэмжээг авсан байна. Нийслэлийн долоон дүүрэгт 500 гэрээт хяналтын ажилтан албан хаагчид бий. Тэд хяналтын төвөөс ирсэн угаарын түвшин өссөн тухай дуудлага мэдээллийн дагуу тухайн айлд хамгийн түрүүнд очиж анхны нөхцөл байдалтай танилцан, агаар сэлгэлт хийж, иргэдийг гарган, зөвлөгөө сэрэмжлүүлэг хүргэж 24 цагийн бэлэн байдалд ажилладаг. Гэрээт ажилтнууд угаарын хордлогын байдал хүндэрсэн, тусламж авах шаардлагатай иргэдийн тухай дуудлагыг эмнэлгийн байгууллагад өгч, шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй.
Угаар хийн хордлого илэрсэн айл өрхүүдийн нөхцөл байдал:

  • Түлшний шаталт бүрэн дуусаагүй үед яндангаа авч өрхөө бүтээсэн
  • Угаар мэдрэгч төхөөрөмжийг унтраасан, эвдсэн
  • Зуух, пийшингийн бүрэн бүтэн байдал алдагдсан
  • Яндан хөөлөөгүй гэх мэт шалтгаан нөхцөлийн улмаас угаарын хийн хордлого үүсэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Ц.Түмэнбаяр: Нэг монгол гэрийг 6 сая төгрөгөөр дулаалж, Улаанбаатарын утааг 50 хувиар бууруулна  Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна  Нийслэлийн хэмжээнд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна.  Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна  Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой  Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Цэнд-Аюуш “Гэгээжин” охидын өдөрлөг зохион байгууллаа  Вьетнам авто засварын газар утаа их ялгаруулж, агаар бохирдуулж байна гэсэн дуудлагын дагуу ажиллажээ  Х.Нямбаатар Баянзүрх дүүргийн 31-р хороо, Монель орчимд ажиллалаа  Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ  Д.Мөнхбаатар: ААН-үүд “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулан хямдралтай үнээр мидлинг хэрэглэнэ  Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл "Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтран хагас коксон түлшний үйлдвэр барина  Зөвлөмж: Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Зааварчилгаа: Энгийн болон уламжлал зууханд галлагаа хийх  Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ  А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 45 хувиар бууруулна  Чингэлтэй, Баянгол дүүргийн 5000 өрхийн дулаалгын ажлыг энэ сард багтаан дуусгана  Заавар: Төслийн болон сайжруулсан зууханд галлагаа хийх зааврыг хүргэж байна  Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3.3 сая төгрөгт хүргэлээ  Израилын шоронд хоригдож байгаа палестинчуудыг барьцаалагдсан израильчуудаар солино  УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Шүүхээр шийдэгдээгүй байхад УИХ-ын даргыг хэлмэгдүүлж, огцруулж болохгүй  Францын Үндэсний хурлыг тараах талаар Ерөнхийлөгч Макрон мэдэгдэл хийнэ  Францчууд Макроныг огцроосой гэж хүсч байна  “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-ынхан талбай дээр өвөлжих гэж байжээ  Туулын хурдны замын талбайн геодезийн хэмжилтийг хийж дууслаа  Нийслэлийн төв талбай дээр барьсан байгууламжаа нүүлгэхийг шаарджээ  ХЗДХ-ийн сайд мөрдөн байцаагч, тэртусмаа шүүх бүүр ч биш  Филиппинд хүчтэй газар хөдөлж 26 хүн нас баржээ  Бүх хөрөнгийг нь хурааж, цаазаар авах ял ногдуулжээ  Польшид Америкийн цөмийн зэвсгийг байрлуулахын төлөө ажиллана гэв  Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр 3.6 км авто зам барина  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.