Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ

Манай улсад лаг шатаах үйлдвэр байхгүй. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лагийг боловсруулж, хатааж, шатаах технологиор устгаж, эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төсөлд тусгасан. Үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, Барилгын хөгжлийн төвөөр магадлуулсан. Барилга угсралтын тендерийг зарлахаар бэлтгэл хангаж байгаа юм. Уг үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талын 40 мянган ам.метр талбайд барина. Үйлдвэр олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй технологийг ашиглан хоногт дунджаар 250 метр.куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай. Харин жилд 843.200 метр.куб лагийг дахин боловсруулж, шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүх юм.

Үйлдвэрийн ач холбогдол:

  • Төв цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг боловсруулж устгана.
  • Нийслэлийн хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулна.
  • Үнэрийн голомтыг арилгана.
  • Эрчим хүч үйлдвэрлэнэ.
  • Ажлын байр нэмэгдэнэ.
  • Хаягдлыг дахин ашиглах боломж бүрдэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Ц.Түмэнбаяр: Нэг монгол гэрийг 6 сая төгрөгөөр дулаалж, Улаанбаатарын утааг 50 хувиар бууруулна  Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна  Нийслэлийн хэмжээнд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна.  Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна  Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой  Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Цэнд-Аюуш “Гэгээжин” охидын өдөрлөг зохион байгууллаа  Вьетнам авто засварын газар утаа их ялгаруулж, агаар бохирдуулж байна гэсэн дуудлагын дагуу ажиллажээ  Х.Нямбаатар Баянзүрх дүүргийн 31-р хороо, Монель орчимд ажиллалаа  Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ  Д.Мөнхбаатар: ААН-үүд “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулан хямдралтай үнээр мидлинг хэрэглэнэ  Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл "Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтран хагас коксон түлшний үйлдвэр барина  Зөвлөмж: Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Зааварчилгаа: Энгийн болон уламжлал зууханд галлагаа хийх  Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ  А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 45 хувиар бууруулна  Чингэлтэй, Баянгол дүүргийн 5000 өрхийн дулаалгын ажлыг энэ сард багтаан дуусгана  Заавар: Төслийн болон сайжруулсан зууханд галлагаа хийх зааврыг хүргэж байна  Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3.3 сая төгрөгт хүргэлээ  Израилын шоронд хоригдож байгаа палестинчуудыг барьцаалагдсан израильчуудаар солино  УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Шүүхээр шийдэгдээгүй байхад УИХ-ын даргыг хэлмэгдүүлж, огцруулж болохгүй  Францын Үндэсний хурлыг тараах талаар Ерөнхийлөгч Макрон мэдэгдэл хийнэ  Францчууд Макроныг огцроосой гэж хүсч байна  “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-ынхан талбай дээр өвөлжих гэж байжээ  Туулын хурдны замын талбайн геодезийн хэмжилтийг хийж дууслаа  Нийслэлийн төв талбай дээр барьсан байгууламжаа нүүлгэхийг шаарджээ  ХЗДХ-ийн сайд мөрдөн байцаагч, тэртусмаа шүүх бүүр ч биш  Филиппинд хүчтэй газар хөдөлж 26 хүн нас баржээ  Бүх хөрөнгийг нь хурааж, цаазаар авах ял ногдуулжээ  Польшид Америкийн цөмийн зэвсгийг байрлуулахын төлөө ажиллана гэв  Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр 3.6 км авто зам барина  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.