УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаас нь огцруулах шаардлагад зарим гишүүд гарын үсэг зурсан хэмээн сошиалаар яригдаж байна. Гэвч УИХ-ын даргын нэр холбогдоод байгаа асуудалд зөвхөн ёс зүйн манлайлал үзүүлж, ёс зүйн хувьд хариуцлага ярих тухай гишүүдээс гарын үсэг авсан. Харин УИХ-ын даргын суудлаас нь огцруулах тухайд гарын үсэг зураагүй, үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ УИХ-ын гишүүд мэдэгдэж эхэллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “УИХ-ын даргад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагад би нэгдэж гарын үсэг зурсан. Гэтэл УИХ-ын даргыг огцруулах бичиг болон өөрчлөгдөж гарын үсэг зуруулах процесс эхэлж буй юм байна. Миний хувьд үүнд нэгдэхгүй. Учир нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй” гэж мэдэгджээ.
УИХ-ын дарга бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг илэрхийлэгч байдаг нэр төдий албан тушаал биш учраас хариуцлагатай хандах, шүүхээр эцэслэн шийдэгдээгүй, баримтгүй асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг холбохгүй байхыг зарим гишүүд хэлж байна.



Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв
Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ
Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа
Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
Иргэний үг: Х.Нямбаатрыг мөнгө идсэн гэж мөн ч их хараасандаа
“Бүргэдийн баяр-2026” болоход 3 хоног үлдлээ
Сэтгэгдэл бичих хэсэг