Туулын хурдны замын талбайн геодезийн хэмжилтийг хийж дууслаа

Нийслэл хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний нэг нь Туулын хурдны зам төсөл юм. Уг төслийн талбайн геодезийн хэмжилт бүрэн дуусч, инженер геологийн өрөмдлөгийн ажил эхэллээ. Мөн төслийн гүйцэтгэгчийн кемпийн газар олголт дуусаж, ТЭЦ 3-ын үнсэн сангийн байрлалд кемпийн барилгын ажил эхэлж бетоны узель, бутлуурын үйлдвэрийн тээвэр хийгдэж байна.Түүнчлэн нэг болон хоёрдугаар тойрог замтай нийлэх хэсгийн төлөвлөлтийг гүйцэтгэгч болон захиалагчийн хяналттай уулзалт хийж, тухайн хэсгүүдийн төлөвлөлтийг гүйцэтгэж байна.

Туулын хурдны зам нь нийт 6 эгнээ бүхий, 32 км урт, Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн “аюулгүйн тойрог” хүртэл үргэлжилнэ. Мөн 8 байршилд 2 түвшний уулзвар, 13 байршилд нийт 9,878 метр урт гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннелтэй байх юм.

Уг хурдны зам ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэх, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох цогц төсөл юм. Төслийн үр дүнд хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан. 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Туулын хурдны замын талбайн геодезийн хэмжилтийг хийж дууслаа  Нийслэлийн төв талбай дээр барьсан байгууламжаа нүүлгэхийг шаарджээ  ХЗДХ-ийн сайд мөрдөн байцаагч, тэртусмаа шүүх бүүр ч биш  Филиппинд хүчтэй газар хөдөлж 26 хүн нас баржээ  Бүх хөрөнгийг нь хурааж, цаазаар авах ял ногдуулжээ  Польшид Америкийн цөмийн зэвсгийг байрлуулахын төлөө ажиллана гэв  Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр 3.6 км авто зам барина  МАН-ынхны зодоонд АН-ынхан оролцож эхэлжээ  БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ: 2026 онд 5 цахилгаан станц барина  Шархад хотын эхний орон сууцнуудын ажил 99 хувьтай байна  Баянхошуу хотын эхний ээлжийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өглөө  Палестиныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах нь хэт даврагсдад бэлэг болно гэв  Д.Амарбаясгалан: Улс төрийн нам нийгмийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлого гаргах ёстойг Тони Блэйр анхлан тунхагласан  Х.Нямбаатар: Надад хэн нэгэн даргын хамаарал бүхий компани байх нь огт хамаагүй  Монгол залуучууд “World CleanUP Day”-д нэгдэж Туул, Сэлбэ голуудыг цэвэрлэнэ  УИХ-ын 76 гишүүн хамтран Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулжээ  Д.Амарбаясгалан МАН-ын даргын сунгаанд ялах магадлал өндөр байна  Хятадын барааны гаалийн татварыг нэвтрүүлбэл ШИЙДВЭРТЭЙ хариу барина  УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ор үндэслэлгүй гүтгэсэн болохыг тогтоожээ  Дэлхий: Үе үе уурын онцгой эрсдэлтэй үзэгдлүүдтэй нүүр тулна  Д.АМАРБАЯСГАЛАН: Гаргасан шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна  Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй  Хятад улс дэлхийн тэргүүлэх эдийн засагтай АНУ-ыг 5 жилийн дотор гүйцнэ гэв  Монгол Улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэг 7 хоногт 7-11 бүртгэгдэж байна  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан хүндэтгэл илэрхийллээ  Балба: Үймээний улмаас 22 хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн шархдаад байна  Улаанбаатар хотод 400 борлуулалтын цэгээр шахмал түлш худалдаална  Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ой тохиолоо  Хууль: 250 хүртэлх өрхөд цэцэрлэг, 1000 хүртэлх өрхөд сургууль төлөвлөхөөр тусгалаа  Иран: Америкыг сохороор дагахгүй байхыг уриалж байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.