Номын үзэсгэлэн худалдааны үеэр нийслэлийн Төв талбай дээр барьсан байгууламжаа нүүлгэхийг нийслэлийн зүгээс шаардсан байна. Энэ тухай НЗД-ын орлогч А.Амартүвшин: Аливаа нийтийн арга хэмжээнд оролцохдоо заасан цаг хугацаанд журмын дагуу үйл ажиллагаа явуулах нь тухайн байгууллага болон хувь хүний ёс зүйн хэм хэмжээг тодорхойлж байдаг.Гучин найм дахь удаагийн “Үндэсний Номын баяр” арга хэмжээг 2025 оны есдүгээр сарын 19-21 ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Тус Номын баярын арга хэмжээнд оролцохоор бүртгүүлсэн аж ахуй нэгжүүд болон хувь хүмүүс, арга хэмжээ зохион байгуулагдах 3 өдөрт өөрийн үйл ажиллагаа явуулж буй хэсэгтээ номын худалдаагаа хийгээд заасан хугацаанд дуусгасан ч “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ заасан хугацаанд барьсан байгууламжаа нүүлгэлгүй өнөөдрийг хүрсэн.
Тиймээс НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу талбай чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн. Гэсэн ч шаардлагыг биелүүлээгүй тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, газрын тухай хуульд үндэслэн талбай албадан чөлөөлөх Нийслэлийн засаг даргын захирамж гаргасан болно.
Энэ асуудлаас үүдэн тус байгууламжийг барьсан газрын эзэн буюу “Динза Цондоолойгийн анд найзууд НҮТББ”-ын захирал А.Дэлгэржаргал нь А.Амартүвшин над руу дарамталсан, сүрдүүлсэн, шаардсан агуулгатай мессеж бичих, утсаар залгаж доромжлох үйлдлүүдийг удаа дараа хийж байна. Түүний гаргасан үйлдлүүдийг авч үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардах, заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн зэрэг үйлдэл болж буй тул хуулийн байгууллагад хандах болно гэжээ.




Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ
Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой
Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно
Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя
БЗД: Монгол Улсын иргэн бүр эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй
Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.
Сэтгэгдэл бичих хэсэг