Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, ногоон байгууламжийн цогцолбор барихаар төлөвлөсөн.
Төслийн нэгдүгээр шатанд нийт 462 айлын орон сууцыг барьж буй. Ийнхүү эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажлыг дуусган, улсын комисст хүлээлгэн өглөө.
Үлдсэн 150 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажил 57 хувьтай байгаа бол 76 айлын хоёр блок орон сууцны барилга угсралтын ажлын явц 48 хувьтай үргэлжилж байна. Харин сүүлийн 126 айлын гурван блок орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж буй.
Сэтгэгдэл бичих хэсэг