Палестин Улсыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах нь хэт даврагсдад өгч байгаа бэлэг болно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Палестин Улсыг хүлээн зөвшөөрөх тухай бага хурал дээр мэдэгджээ.
“Хоёр улс оршин тогтнохгүйгээр Ойрхи Дорнодод энх тайван тогтохгүй, хэт туйлшрах үзэл дэлхийд дэлгэрнэ. Палестинд тэсэхийн аргагүй хүнд нөхцөл байдал даамжирч байна” гэж тэр тэмдэглээд, Иерусалимд нийслэлтэй, тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан Палестин Улсыг 1967 оны хилээр байгуулахыг уриалав.
Энэ бага хурал дээр Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Палестин Улсыг Парис хүлээн зөвшөөрч байгааг зарласны дараа Австрали, Канад, Их Британи, Португал Улс мөн хүлээн зөвшөөрч байгаагаа зарласан юм.
Одоогийн байдлаар НҮБ-ын гишүүн 193 орноос 152 улс Палестиныг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрөөд байгаа юм.



Хагас коксон түлш хэрэглэснээр Бээжин хот утааны асуудлаасаа салжээ
Трамп дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжгүй
Трамп, Пуутин нар утсаар ярьсны дараа “Томагавк” далавчит пуужинг Украинд нийлүүлэхгүй болжээ
Францчууд Макроныг огцроосой гэж хүсч байна
Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.
Н.Алтанхуяг: Утааг бууруулахад хагас коксоос өөр шийдэл бидэнд байхгүй
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье
Сэтгэгдэл бичих хэсэг