Д.Амарбаясгалан: Улс төрийн нам нийгмийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлого гаргах ёстойг Тони Блэйр анхлан тунхагласан

Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн “Төр удирдах тухай” номыг  монгол хэлнээ хөрвүүлэн, уншигчдын  хүртээл болголоо.  Тус номыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэмжлэгээр  “Нэпко” хэвлэлийн газар хэвлүүлсэн бөгөөд  зохиогч нээлтээ хийснээс жилийн дараа ийнхүү Монголын уншигчдын  гарт хүргэж байгаа юм. “Непко” хэвлэлийн газар нь нэр нөлөө бүхий зохиогч баатартай, чухал сэдвээр бичигдсэн номуудыг нийгэм, улс төрийн зүтгэлтнүүдтэй хамтран орчуулан хүргэдэг уламжлалтай. Үүний дагуу тус компанийн зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай зөвшилцсөний үндсэн дээр ийнхүү номын орчуулгын зохион байгуулагчаар ажилласан байна. Тус номын нээлтэд “Нэпко” хэвлэлийн газрын ТУЗ-ийн дарга, нийтлэлч Б.Батбаяр,  зохиолч,  редактор Б.Цэнддоо нар болон төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, УИХ-ын гишүүд хүрэлцэн ирлээ.

УИХ-ын  дарга Д.Амарбаясгалан тус номыг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллагчийн хувиар нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бөгөөд номын өмнөх үгийг бичихдээ хоёр зүйлийг тодотгосноо ярьж байлаа. Тэрбээр  “Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин нэн ойлгомжтой байсан цагт ард иргэд эрх тэгш амьдрах боломж бүрддэг гэдгийг энэ номоос ойлгож болно. Монгол Улсын ес дэх удаагийн парламент 126 гишүүнтэйгээр бүрдсэн. Бидний бодлогын ажил маань хуулийн гурван төгөлдөршил буюу хүн төвтэй, эрх тэгш амьдрах боломжийг бүрдүүлсэн хуулийн орчинтой болох зорилгыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.  Ийнхүү бидний дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа  бодлого маань энэ номын агуулгатай нийцэж байна хэмээн дүгнэсэн.  Хоёрдугаарт, цаг хугацаа болгонд  төр нь ард түмэн, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө өөр өөрсдийнхөө хүчин чармайлтыг гарган зүтэж ирсэн байдаг. Бид өнгөрсөн цаг хугацааг буруутгах ямар ч аргагүй. Шилжилтийн  цаг мөч бүхэнд бүх хүчээ сорьж байсан нь ч ойлгомжтой. Гэхдээ цаг үргэлж шинэчлэгдэж, цаг үргэлж өөрчлөгдөж байх ёстой гэдэг үзэл санааг бид тээж явсан. Энэ утгаараа үе үеийн УИХ, Засгийн газар шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорилго болгон ажилладаг.  Гэхдээ шинэчлэл гэдэг өөрөө илээд өнгөрөх төдий байх юм уу эсвэл цоо  шинээр дахин бүтээхийг хэлэх юм уу гэдгийг энэ номоос харж болно” гээд өнөөдрийн бидний асуудал ч яг энэ номд өгүүлж байгаагаар төрийн институцийн хөгжил, төрдөө итгэж байгаа ард түмний итгэл хоёрын хоорондын холбоо зориг, зүрх, зүтгэл гэдэг гурван зүйл дээр яаж  тогтдог юм бэ гэдгийг ч харуулж байгаа хэмээн тодотголоо.

  УИХ-ын  дарга Д.Амарбаясгалан “Нэпко” хэвлэлийн газар  сүүлийн жилүүдэд монголчуудыг өөрийн эх хэлээр дэлхийн шилдэг бүтээлүүдтэй танилцах боломжийг маш богино хугацаанд олгож, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх боломжийг олгож өгч  байгаа нь сайшаалтай. Тэр ч утгаараа олон сайхан бүтээлийг аль нэг улс төрийн нам харгалзалгүйгээр улс төрчид болон бизнес эрхлэгчидтэй хамтран бүтээл болгон гаргаж байгаа нь маш талархууштай. Би ч мөн хар багаасаа буюу 1999 оноос гэр бүлийн хүрээний хэвлэлийн компани байгуулж, хэвлэлийн салбарыг хөгжүүлэхэд багагүй хугацаанд өөрийн хувь нэмрийг зарцуулсан байдаг гээд  Б.Батбаяр гуайн “Нүүдэл суудал”  романыг  Монголчууд шинэ цагийнхаа түүхийг илүү их мэддэг, ойлгодог байх, өөрсдийн ойлголт мэдлэгийг үр хойчдоо үлдээдэг байх зэргээр олон талын ач холбогдлыг нь бодож, монгол орон даяар 300-гаад мянган ширхгийг хэвлэн тарааж байсан түүхтэй. Мөн  “Монголын нууц товчоо” номыг айл өрх бүрд хүргэх зорилгоор мөн л орон даяар 60 мянган ширхгийг хэвлэн тарааж байсан дурсамжаа хуваалцлаа. Ийнхүү түүний амьдрал өнөөдөр ч номтой холбогдсон хэвээр байгааг тодотгож байв.  

Тони Блэйр гэдэг улстөрчийн талаар монголчууд төдийгүй дэлхий мэднэ. Улс төрчийн хувьд авч хэрэгжүүлсэн олон бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж талархалтай ханддаг нэг хэсэг байдаг ч шүүмжлэлтэй ханддаг бүлэг ч байсаар ирсэн. Гэхдээ Тони Блэйр энэ номоо нэгтгэн бичихдээ өөрийнхөө олсон ололт, тэр ололтыг олоход тусалсан ямар бодлого байв гэдгийг илүү тоймлож, энэ цагийн болон ирээдүй цагийн төрийн, нийгмийн удирдагч болох хүсэлтэй олон нөхдөд зориулан гаргасан бүтээл гэдгээрээ онцлогтой.  Номын тухайд өөрийнхөө Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаргаж байсан “Гуравдагч зам” гэж яг юу байсанд илүү төвлөрсөн төдийгүй төр бол ард түмний өмнө асар өндөр үүрэг хариуцлага хүлээн ажилладаг, төр өөрөө ард түмнийхээ амьдралд нийцсэн бодлого шийдвэр гаргаж, хэрэгжилт бодит үр дүнг нь үзэхэд юу нь чухал байдгийг илүү тодруулж бичсэнээрээ онцлогтой.

Тони Блэйр улстөрчийн хувьд зүүн төвийн үзэлтэй, Хөдөлмөрийн намын гишүүн,  дарга, тус намаас  сонгогдсон Ерөнхий сайд байсан. Хөдөлмөрийн намын даргаар анх сонгогдохдоо дөнгөж 40 насны босго алхаж байсан бол 43-хан настайдаа тэр том гүрний Ерөнхий сайдаар сонгогдож байсан гээд улс төрийн томоохон, олон амжилт бол түүнийх байсан.  Улс төрийн нам дотроо илүү дэвшилтэт  үзэлтэй хэсгийг төлөөлж чаддаг, дэвшилтэт жигүүрийг байгуулж, төлөөлөл нь болж ажиллаж, улс төрд амжилт гаргаж байснаараа онцлогтой хүн гэдгийг тодотгоод  “Тони Блэрийн хийж чадсан нэг том зүйл нь улс төрийн нам, улс төр гэдэг бол нийгмийнхээ хөгжил дэвшлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлогыг гаргаж чаддаг байх ёстой юм гэдгийг анхлан тунхаглаж байсан.  Цаг хугацаа болгон түүхийг бүтээж үлдээж байдаг. Тэр түүхийг хэрхэн бүтээж үлдээх вэ гэдэг нь тухайн цаг үеийн улстөрчдөөс ихээхэн хамаардаг гэдэг нь нэн ойлгомжтой. Тэгвэл яг энэ цаг үед бид юун дээр илүү төвлөрч, юуг илүү чухалд авч үзэж, юуг нь хамтдаа яаж шийдвэрлэж, улс эх ородноо өөрчлөлт шинэчлэлийг авчирч  чадах вэ гэдгийг ойлгоход энэ ном тус нэмэр болно” хэмээн УИХ-ын дарга онцоллоо.

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Туулын хурдны замын талбайн геодезийн хэмжилтийг хийж дууслаа  Нийслэлийн төв талбай дээр барьсан байгууламжаа нүүлгэхийг шаарджээ  ХЗДХ-ийн сайд мөрдөн байцаагч, тэртусмаа шүүх бүүр ч биш  Филиппинд хүчтэй газар хөдөлж 26 хүн нас баржээ  Бүх хөрөнгийг нь хурааж, цаазаар авах ял ногдуулжээ  Польшид Америкийн цөмийн зэвсгийг байрлуулахын төлөө ажиллана гэв  Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр 3.6 км авто зам барина  МАН-ынхны зодоонд АН-ынхан оролцож эхэлжээ  БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ: 2026 онд 5 цахилгаан станц барина  Шархад хотын эхний орон сууцнуудын ажил 99 хувьтай байна  Баянхошуу хотын эхний ээлжийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өглөө  Палестиныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах нь хэт даврагсдад бэлэг болно гэв  Д.Амарбаясгалан: Улс төрийн нам нийгмийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлого гаргах ёстойг Тони Блэйр анхлан тунхагласан  Х.Нямбаатар: Надад хэн нэгэн даргын хамаарал бүхий компани байх нь огт хамаагүй  Монгол залуучууд “World CleanUP Day”-д нэгдэж Туул, Сэлбэ голуудыг цэвэрлэнэ  УИХ-ын 76 гишүүн хамтран Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулжээ  Д.Амарбаясгалан МАН-ын даргын сунгаанд ялах магадлал өндөр байна  Хятадын барааны гаалийн татварыг нэвтрүүлбэл ШИЙДВЭРТЭЙ хариу барина  УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ор үндэслэлгүй гүтгэсэн болохыг тогтоожээ  Дэлхий: Үе үе уурын онцгой эрсдэлтэй үзэгдлүүдтэй нүүр тулна  Д.АМАРБАЯСГАЛАН: Гаргасан шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна  Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй  Хятад улс дэлхийн тэргүүлэх эдийн засагтай АНУ-ыг 5 жилийн дотор гүйцнэ гэв  Монгол Улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэг 7 хоногт 7-11 бүртгэгдэж байна  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан хүндэтгэл илэрхийллээ  Балба: Үймээний улмаас 22 хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн шархдаад байна  Улаанбаатар хотод 400 борлуулалтын цэгээр шахмал түлш худалдаална  Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ой тохиолоо  Хууль: 250 хүртэлх өрхөд цэцэрлэг, 1000 хүртэлх өрхөд сургууль төлөвлөхөөр тусгалаа  Иран: Америкыг сохороор дагахгүй байхыг уриалж байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.