УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхөө зарласнаас хойш зохион байгуулалттайгаар харлуулан гүтгэх, доромжлох, элдэв хэрэгт холбох нь хэрээс хэтэрсэн. Тэр дундаа мэргэжлийн сэтгүүлч, редакцгүй, хэн ажиллуулдаг нь тодорхойгүй цахим сайт болон нэрээ нууцалсан хаягнаас нэр төр, алдар хүндийг нь гутаасан мэдээлэл ихээр түгээх болсон. Жишээлбэл, “ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлч Н.Өнөрцэцэг нар нүүрс тээврийн компанитай байжээ”, “Админерал” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, тус компанийн эзэн нь Д.Амарбаясгалан, мөн “X.Мандахбаяртай нэгдмэл ашиг сонирхолтой этгээд байсан” зэрэг мэдээллийг uul.mn гэх нэртэй сайтаар тараасан нь ор үндэсгүй, баримтгүй гүтгэлэг болохыг шүүхээс тогтоожээ.
Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дээрх мэдээлэлтэй холбогдуулан нэр төрөө сэргээлгэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхээс “Д.Амарбаясгалангийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлдээ уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээрээ няцаалт хийхийг хариуцагч “Гранд Экстернал Инвестор” ХХК-д даалгаж, түүний нэр хүндийг сэргээсүгэй” гэсэн шийдвэр гаргажээ. Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээллээ.
Ингэхдээ тэрбээр “Шүүхийн энэхүү шийдвэр нь аливаа хүн, байгууллага зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж, төрийн албан тушаалтны нэр хүндийг гутаах оролдлого хууль, шүүхийн өмнө хариуцлагаас мултрах боломжгүй гэдгийг анхааруулъя. Иймд иргэд, олон нийтэд ташаа мэдээлэл түгээж, нийгмийг төөрөгдүүлэх оролдлого бүхэн хууль хяналтын байгууллагын өмнө хариуцлага хүлээдэг болохыг дахин онцлон тэмдэглэж байна” гэжээ.



Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов
Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя
БЗД: Монгол Улсын иргэн бүр эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй
Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.
Сэтгэгдэл бичих хэсэг