УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхөө зарласан. Түүний эл шийдвэрийн дараагаар нэр хүндэд нь халдах гэсэн мэдээллүүд нийтлэгдэх болсон ба УИХ-ын дарга Д.Амарбаясгалан олон нийтийн сүлжээнд хариу тайлбар нийтэлсэн байна. Тэрбээр:
"МАН-ын даргад өрсөлдөх мэдэгдэл зарим нэг хүнийг ихэд уурлуулав бололтой.
Д.Амарбаясгаланг Женкотой холбох, нүүрсээр харлуулан будах төлбөрт даалгавартай сошиал армиуд өдөр шөнө, өглөө оройгүй гүтгэж, элдэв эвлүүлэг, зохиолоор дайрч байна!
НАМАЙГ ХОЛБОЖ БИЧҮҮЛЖ БАЙГАА НӨХӨД ЭСРЭГЭЭРЭЭ ӨӨРСДӨӨ ТҮҮНТЭЙ ХАМТАРЧ, ЮУ ЮУ ХИЙЖ БАЙСНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ.
Харин бид энэ хүний эсрэг сөрөн зогсож, түүний хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, намаа татан буулгах хэмжээний асуудлыг даван гарч байсныг журмын олон нөхөд минь мэдэх буй за.
МАН-ын асуудал бол Монголын зовлон биш. Улс төрийн намын асуудал!
Намын даргын асуудлыг нам дотроо ярьж болохгүй юу нөхөд өө?! Манай нам бас ч гэж дотроо өрсөлддөг, асуудлаа ярьж чаддаг нам байсныг сануулах илүүц биз.
Гаргасан шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна. Олон жил зүтгэсэн намынхаа ЕНБД-ын хариуцлагатай ажлыг хийж, шинэ үеийн дэвшилтэт үзэл баримтлал,арга барилтай нам болгохын төлөө зүтгэж ирснийхээ хувьд МАН маань уруудан доройтож байгааг хараад зүгээр суух эрх надад байхгүй.
Би МАН-ын даргад өрсөлдөнө" хэмээсэн байна.








Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв
Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ
Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа
Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
Иргэний үг: Х.Нямбаатрыг мөнгө идсэн гэж мөн ч их хараасандаа
“Бүргэдийн баяр-2026” болоход 3 хоног үлдлээ
Сэтгэгдэл бичих хэсэг