Төрийн өмчийн компаниудын цаашдын чиг хандлагын талаар сургалт зохион байгууллаа

УИХ, Засгийн газрын бодлого, шийдвэр, тавьсан зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн өмчит компанийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх үүднээс Төрийн өмчит компанийн засаглал, олон улсын туршлага, цаашдын чиг хандлага” сэдэвт сургалт өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. 

Монгол Улсын Засгийн газраас Азийн Хөгжлийн Банктай хийсэн хэлэлцээрийн хүрээнд Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хамтран Баялгийн сангийн хэрэгжилт, төрийн өмчийн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх Техникийн туслалцааны төслийн хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулсан аж. 

Сургалтад төрийн захиргааны болон төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудаас нийт 21 байгууллагын 84 удирдах шатны албан хаагчид хамрагдлаа. 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Төрийн өмчит компаниуд нь манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 35 гаруй хувь, Төсвийн орлогын 20 гаруй хувийг бүрдүүлж байна. Энэ нь улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлж буй төдийгүй Төрийн өмчит компаниудын нийт хөрөнгийн өгөөж 2020 онд 0.4%-тай байсан бол 2024 оны гүйцэтгэлээр 9.6%-тай болж сайжирсан эерэг үзүүлэлттэй гарсан.

Гэсэн хэдий ч цаашид бид эдгээр үзүүлэлтүүдийг тогтвортой хадгалж ажиллах, Төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулах, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх асуудал нь бидний зорилт болон тавигдаж байгаа. Мөн “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тус хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын  2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоог бүрдүүлэх талаар туссан зорилтуудын дагуу Засгийн газрын зүгээс холбогдох ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Эдгээр болон хууль, эрхзүйн бусад асуудлаар сургалтад оролцогч нарт мэдээлэл өглөө. 

Тус сургалтыг Азийн Хөгжлийн Банкны гадаад зөвлөх, Төмчийн Компанийн шинэчлэл, засаглал, ТХХТүншлэлийн эксперт ноён Кристфер Рашель ТУЗ-ийн олон талт болон үр дүнтэй байдал, ТУЗ-ийн гишүүний чиг үүргийн асуудал, Нийтийн үйлчилгээний үүргийн Төрийн өмч гэж юу вэ?, ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалт, ажлын үр дүнг үнэлэх асуудал, Төрийн өмчит компанийн засаглалын цаашдын чиг хандлага зэрэг 5 модуль сэдвээр удирдан явуулсан юм. 
Энэхүү сургалт нь Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх удирдлагыг чадавхжуулах, тогтмол мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулах, цаашид  сургагч багш бэлтгэх үндсэн суурь нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой байна. 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Төрийн өмчийн компаниудын цаашдын чиг хандлагын талаар сургалт зохион байгууллаа  ТҮЦ эрхлэгчдэд АЖЛЫН БАЙР санал болголоо  Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно  ХУРД - "БҮСГҮЙ" амьд хөгжмийн тоглолт "Тэнд болзъё"  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ  "Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна  Нийслэлийн иргэдийн баяр “Даншиг наадам-Хүрээ цам 2025” энэ сарын 27-29-нд болно  Д.Мөнх-Эрдэнэ: ТҮЦ-үүдийг буцааж тавь. Ядарсан иргэд чинь ТҮЦ барьж амьдардаг юм.  Т.Даваадалай: ТҮЦ-ний асуудал хотын асуудал. Улстөржих асуудал биш  Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна  2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Баянзүрх дүүрэг боллоо  “Түр саатуулах хугацаа”-г хүнийг саатуулсан цагаас эхлэн тооцно  Нарны гүүрнээс Вокзалын автобусны буудал хүртэлх замыг маргааш өглөө нээнэ  БГД: Спорт, чийрэгжүүлэлт, тоглоомын талбайг тохижууллаа  Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг амралт чөлөөт цагийн бүс болгоно  Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна  Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа  Ж.ЧИНБҮРЭН: МАГНАЙ ТЭНИЙТЭЛ БАЯРЛАЖ БАЙНА...  Бээжин: Дэлхийн бусад хотууд автобусны халаас зогсоолгүй байдаг  Баянгол дүүргийн 41 цэцэрлэгт STEAM буюу хиймэл оюунд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн гардуулж өглөө  Дэлхийн бусад хотууд автобусны халаас зогсоолгүй байдаг  Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна  Жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж илгээдэг боллоо  “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй  Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНААС ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА  “ӨГЧ ЧАДДАГ СЭТГЭЛ” САЙН ДУРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНД ХҮҮХДҮҮД НЭГДЛЭЭ  Энхбаярын замын 620 метр авто замыг шинэчлэн засварлалаа  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.