Нийслэлийн иргэдийн баяр “Даншиг наадам-Хүрээ цам 2025” энэ сарын 27-29-нд болно

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран нийслэлийн иргэдийн баяр “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг нь монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм.

Энэ жил уг наадмыг анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж байгаагаараа онцлог. Тус наадмыг Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор зургаадугаар сарын 27-ны өдөр эхлүүлнэ. Мөн энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулах юм.  

Түүнчлэн уг наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болно. Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна  Нийслэлийн иргэдийн баяр “Даншиг наадам-Хүрээ цам 2025” энэ сарын 27-29-нд болно  Д.Мөнх-Эрдэнэ: ТҮЦ-үүдийг буцааж тавь. Ядарсан иргэд чинь ТҮЦ барьж амьдардаг юм.  Т.Даваадалай: ТҮЦ-ний асуудал хотын асуудал. Улстөржих асуудал биш  Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна  2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Баянзүрх дүүрэг боллоо  “Түр саатуулах хугацаа”-г хүнийг саатуулсан цагаас эхлэн тооцно  Нарны гүүрнээс Вокзалын автобусны буудал хүртэлх замыг маргааш өглөө нээнэ  БГД: Спорт, чийрэгжүүлэлт, тоглоомын талбайг тохижууллаа  Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг амралт чөлөөт цагийн бүс болгоно  Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна  Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа  Ж.ЧИНБҮРЭН: МАГНАЙ ТЭНИЙТЭЛ БАЯРЛАЖ БАЙНА...  Бээжин: Дэлхийн бусад хотууд автобусны халаас зогсоолгүй байдаг  Баянгол дүүргийн 41 цэцэрлэгт STEAM буюу хиймэл оюунд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн гардуулж өглөө  Дэлхийн бусад хотууд автобусны халаас зогсоолгүй байдаг  Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна  Жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж илгээдэг боллоо  “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй  Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНААС ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА  “ӨГЧ ЧАДДАГ СЭТГЭЛ” САЙН ДУРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНД ХҮҮХДҮҮД НЭГДЛЭЭ  Энхбаярын замын 620 метр авто замыг шинэчлэн засварлалаа  Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ  Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана  Баянгол дүүргийн хэмжээнд 594 цэгт 11,117 ширхэг мод, бут тариад байна  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦСОН ХҮҮХДҮҮДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ  Ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.