Монгол Улсын Дээд шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгасантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.ЧИНБҮРЭН байр сууриа илэрхийллээ. Тэрбээр П.Батчулуун эмчийг суллах болон эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах асуудал дээр идэвхтэй ажилласан билээ.
Ж.Чинбүрэн гишүүн олон нийтийн сүлжээгээр дамжуулан "Монгол Улсын Дээд шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгасан түүхэн шийдвэр гарлаа!
Энэ зөвхөн нэг эмчийн тухай асуудал мэт боловч, үнэн хэрэгтээ манай эрүүл мэндийн салбарын мянга мянган ажилтны эрхийг хамгаалсан томоохон алхам байлаа.
Эмч, сувилагч, эмнэлгийн бүх ажилчдын нэр хүнд, мэргэжлийн аюулгүй байдал хамгаалагдаж эхэлж байна. Энэ бол бидний нийтээрээ хүрсэн ялалт!
Бид эмч нараа, эмнэлгийн ажилтнуудаа хамгаалж байж эрүүл нийгмийг бүтээнэ!
Эрүүл мэндийн салбарынхны дуу хоолой, шударга ёсны төлөө явсан тэмцэл талаар болоогүйд талархаж байна" гэсэн юм.



УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв
Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ
Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа
Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя
БЗД: Монгол Улсын иргэн бүр эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй
Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.
Сэтгэгдэл бичих хэсэг