“Дэлхийд тархсан монгол өв” 12 боть бүтээлийнхээ дээжийг Парламентын номын санд бэлэглэв

Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулууныг урьж, “Дэлхийд тархсан монгол өв:бүтэн түүхийн төлөө” 12 боть бүтээлийн талаарх “Зохиогч-уншигчдын уулзалт”-ыг өнөөдөр /2025.05.13/ Парламентын номын санд зохион байгуулав.

Энэхүү уулзалтад Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, Парламентын номын сангийн эрхлэгч Ц.Мөнх-Эрдэнэ болон Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчид, тус номын сангийн уншигчид оролцлоо.

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, тус хүрээлэн Парламентын номын сангаараа дамжуулан шинэ соргог бүтээлийг олон нийт, уншигчдадаа таниулах зорилгын хүрээнд “Зохиогч-уншигчдын уулзалт”-ыг цувралаар явуулах болсныг онцлов.

“Дэлхийд тархсан монгол өв” бүтээлүүдийнхээ талаар академич С.Чулуун, монголчуудын хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөөний тусгал болж үлдсэн эд өлгийн зүйлс  бусад улс оронтой харьцуулахад хамгийн олон оронд хадгалагдан үлдсэн улс нь Монгол гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн сүүлийн 100 жилийн түүхэнд Монголын түүхийн судалгаанд олон улсын архив, номын сан, музейд хадгалагдан буй монгол орны талаарх дурсгалыг хэвлэн нийтлэх, хамтран судлах ажил хийгдээгүй байсан гэлээ.

“Дэлхийд  тархсан Монгол өв төсөл”-ийг 2011 онд эхлүүлж, энэ хүрээнд 12 боть бүтээлийг хэвлүүлсэн бөгөөд ОХУ-ын Эрмитаж Улсын музейн сан хөмрөг, Унгар Улсын номын сан, музей, Япон Улсын музей, номын сан, архив, Тайваний хааны ордон музейн архив, Норвегийн Осло их сургуулийн соёлын түүхийн музей, Эрхүүгийн орон нутаг судлах музей зэрэгт хадгалагдаж буй монголчуудын аж ахуй, бичиг үсэг, бурхан шашин, бөө мөргөл, археологи, монголын түүхтэй холбоотой эд өлгийн зүйлийг нэгтгэн, шинжлэн судалж, судалгааны эргэлтэд оруулан монгол хэл дээр уншигчдын хүртээл болгосон байна.

 

Академич С.Чулуун энэхүү 12 ботид урд өмнө хэвлэгдээгүй 5400 орчим эд өлгийн зүйлс багтсаныг онцлоод цаашид Их Британи, БНСУ, Узбекстан, Франц, Чех, Польш АНУ зэрэг улсад хадгалагдаж буй монголын соёлын өв, дурсгалуудын талаар хэвлэхээр бэлтгэж байгаагаа дурдсан.

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Суррон, мопедыг улсын дугаар, гэрчилгээжүүлж хөдөлгөөнд оролцуулна  “Дэлхийд тархсан монгол өв” 12 боть бүтээлийнхээ дээжийг Парламентын номын санд бэлэглэв  БГД: 25 дугаар эмийн сангийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ  Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна  Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо  “Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АВТОЗАМ ДАГУУХ ХАШЛАГАНЫ ӨНГИЙГ СЭРГЭЭХ, ЗАСВАРЛАХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА  "Улаанбаатарын соёлын өдрүүд" тавдугаар сарын 10-11-ний өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотын Маргарет арал дээр боллоо.  Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй  Ж.Чинбүрэн: Сувилагчийн мэргэжил бол амь нас, хайр, итгэл, хариуцлага, тэсвэрийн нийлэмж  Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна  Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна  Монгол Улсын Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томиллоо  Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана  ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ  Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна  Соёлтой, боловсон залуус олон болсныг харуулъя  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШОРООН ЗАМЫГ ХУСАЖ ТЭГШЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА  Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрийн тогтолцоог бий болгоно  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ 60 ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО  Нийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо  Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХАВДРЫН ЦОГЦ ЭМЧИЛГЭЭГ НЭГ УРСГАЛААР ҮЗҮҮЛЭХ ЧАДАМЖТАЙ БОЛЛОО  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.