“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар Сувилагчийн үндэсний чуулганыг зохион байгуулж байна.
Энэхүү чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн энэ өдрийн утга учрыг “Эмч хүний хувьд энэ өдөр надад онцгой утга учиртай. Монголын сувилагчдын хөдөлмөр, хайр, энэрэлээр мянга мянган хүний амьдралыг аварч, эрүүл мэндийг дэмжиж байдаг жинхэнэ баатарлаг үйлс юм. Бид өнөөдөр баяр тэмдэглэхээс илүүтэй хууль эрх зүйн орчин ямар байгаа талаас илүүтэй ярилцах нь зохистой юм. Энэ бол зөвхөн нэг өдрийн баяр биш, харин сувилагч мэргэжлийн үнэ цэн, хөгжлийг дэмжих тогтвортой бодлогын илэрхийлэл” хэмээн тодорхойллоо.
Түүнчлэн тэрбээр “Сувилагч бол зүгээр нэг мэргэжил биш — энэ бол амь нас, хайр, итгэл, хариуцлага, тэсвэрийн нийлэмж. Сувилагч бол эмч бидний үнэнч хамтрагч” хэмээгээд эрүүл мэндийн салбарын зүрх нь болсон сувилагч нартаа баярын мэнд дэвшүүлж, талархал илэрхийллээ.
Сэтгэгдэл бичих хэсэг