БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга БНСУ руу зорчих монгол иргэдийн визийн асуудлыг хөндсөн байна. Тодруулбал, 2022 оноос эхлэн Монголд зочлох солонгос иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр солонгос жуулчдын тоо ихээр нэмэгдсэн нь сайшаалтай ч манай улсын иргэд БНСУ руу зорчих виз удаан хугацаагаар хүлээгдэхээс гадна виз авсан иргэд БНСУ-ын хил дээрээс буцаагдах тохиолдол гарч байгааг уламжилжээ.

Харин БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргын зүгээс эхний ээлжид хүмүүнлэгийн үүднээс БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визийн таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр Үндэсний Ассамблейн зүгээс анхааран ажиллахаа илэрхийлсэн байна.
Манай улсын иргэд БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа жилд 140 сая орчим ам.долларыг Солонгосын эрүүл мэндийн салбарт зарцуулдаг гэсэн тооцоо бий. Тиймээс УИХ-ын даргын зүгээс эрүүл мэндийн визийг харгалзаж үзэхийг хүсчээ.



УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв
Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа
Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ
Нийт монголчуудын мэдэх эрхийг хангаж Оюу толгойн сонсголыг зохион байгуулсан УИХ-д баярлалаа
Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя
БЗД: Монгол Улсын иргэн бүр эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй
Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.
Сэтгэгдэл бичих хэсэг