Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд гуравдугаар сарын 21 хүртэл үргэлжилж байна. Энэ шатанд есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 96 багийн 1152 сурагч шалгаран өрсөлдөж байгаа юм.

Багийн спортын төрлөөр дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хамтач үзэл санаа, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор “Улаанбаатар лиг” тэмцээнийг 2009 оноос хойш зохион байгуулж буй.

“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд гурван сарын турш үргэлжилж байна. Уг тэмцээнд есөн дүүргийн 192 сургуулийн 90,550 сурагчаас бүрдсэн нийт 8208 баг оролцож эхэлсэн. Ийнхүү гурван насны ангилалд дөрөв үе шаттайгаар үргэлжилж, үүнээс шалгарсан 96 багийн шигшээ тоглолтууд эдгээр өдрүүдэд болж байгаа юм.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



"Хотула" аппликейшн хаягийн мэдээллээ шинэчлэхийг зөвлөлөө
Угаар мэдрэгч төхөөрөмжөө унтраахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулан түлшээ авах боломжтой
"Сайн" картыг шинэчилж, "Нэг өрх - нэг эрх" системд жигдрүүллээ
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье
Нийслэлийн хэмжээнд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна.
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Цэнд-Аюуш “Гэгээжин” охидын өдөрлөг зохион байгууллаа
Сэтгэгдэл бичих хэсэг