СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав

Монгол Улсын Их Хурлын өнөөдрийн (2025.11.16) чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, Улсын Их Хурлын холбогдох тогтоолуудыг баталсан. Үргэлжлүүлэн шинээр томилогдсон албан тушаалтнууд ажлаа хүлээн авч, Улсын Их Хурлын тогтоолыг танилцуулах үйл ажиллагаа Санхүүгийн зохицуулах хорооны хүндэтгэлийн танхимд боллоо. 

 Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, тус байнгын хорооны гишүүн  Н.Батсүмбэрэл, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудыг томилж чөлөөлсөнтэй холбоотой Улсын Их Хурлын гурван тогтоолыг танилцуулав.

 Танилцуулгын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үг хэлсэн. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурлаас батлагдан гарч буй хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хуультай болох асуудлыг тусгасны дагуу 2020 онд Монгол Улсын Их Хурлаас Хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Мөн өнгөрсөн оны  07 дугаар сарын нэгнээс Хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд 126 гишүүнтэй парламентын анхны гэж хэлж болох, Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд зохион байгуулагдсан томилгоонууд өнөөдөр (2025.11.16) хийгдлээ. Тодруулбал Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг Хяналт шалгалтын тухай хуульд заасан журмын дагуу нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулж, томилсон хэмээн онцоллоо. 

 Мөн Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж хэлсэн үгэндээ нэр дэвшигчийн нээлттэй сонсгол олон нийтэд нээлттэй, ил тод нийт 12 цаг 50 минут үргэлжилсэн бол уг асуудлыг Улсын Их Хурлаар 8 цаг хэлэлцэж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилсон гэдгийг дурдаад Санхүүгийн зохицуулах хороог амжилттай удирдсан өмнөх удирдлагуудад талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүслээ.  Ингээд үүрэгт ажлаа авахаар ирээд буй Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилсон Улсын Их Хурлын тогтоолуудыг уншиж танилцууллаа.  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг,13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Түндэвийн Жамбаажамцыг томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас Дэмбэрэлдашийн Баярсайханыг чөлөөлсөн бол мөн хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Булганы Саруул, Шагдаржавын Хандсүрэн нарыг томилсоныг уг тогтоолд дурдсан байв.

 Түүнчлэн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас Баасанжавын Батхишиг, Баярсайханы Баярдаваа, Нямандэлэгийн Мандуул нарыг тус тус чөлөөлсүгэй гэжээ. Танилцуулсан дараагийн Улсын Их Хурлын тогтоол нь Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай юм. Тогтоолд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргаар Мягмарсүрэнгийн Буяндэлгэрийг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Оюунтөгсийн Оч, Чимэдийн Сайханбилэг, Соронзонболдын Халиунаа, Болдбаатарын Энхбаяр нарыг тус тус томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Равсалын Ринчинбазарыг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас Болдын Амарсанаа, Дүгэрээгийн Цэрэнбадам, Жадамбаагийн Эрдэнэбилэг нарыг тус тус чөлөөлж байгааг дурджээ. Дээрх тогтоолуудыг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэсний дагуу ийнхүү шинээр томилогдсон  СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлл



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье. Дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье.  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье. Дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв  Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно  Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ  Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа  ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ  Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой  Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно  Монгол, Солонгос иргэдийн эрх зүйн болоод тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй  Нийт монголчуудын мэдэх эрхийг хангаж Оюу толгойн сонсголыг зохион байгуулсан УИХ-д баярлалаа  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Чуулган: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр хангана  Монгол, Америкийн хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  С.Цэнгүүн: Агаарын бохирдол нь иргэний амьд явах эрхийн зөрчил үүсгэж байгаа  УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов  О.Номинчимэг: Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх шаардлагатай, зарим этгээд хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зугатаадаг гэсэн асуудлаар иргэд УИХ-д хандсан  УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов  УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах арга замуудыг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа  УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ахмад настнууд өндөр наснаасаа болоод ялгаварлалтад өртөж байгааг анхаарууллаа  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна: Зөвлөмж  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна  Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Х.Нямбаатар: Замуудын бүтээн байгуулалтыг хийж чадвал хотын түгжрэл 40 гаруй хувиар буурна  Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь хууль бус арилжааг нэмэгдүүлэх эрсдэлтэй  Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.