Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсад айлчлал хийж буй БНХАУ-ын дэд дарга Хань Жөн өнөөдөр (2024.09.07) Төрийн ордонд бараалхав.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж, харилцан айлчлал, уулзалт, арга хэмжээ тогтмолжиж байгааг онцлов.

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчлан ирсэндээ таатай байна хэмээгээд, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн мэндчилгээг уламжлав. Цаашид хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын харилцаа, хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн 10 жилийн ой тус тус тохиож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтер зэрэг тээврийн хэрэгслийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна  "Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна  Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна  Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ  Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна  ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.