Б.Пүрэвдагва: АН-ынхан сонгогчдын саналыг авах зорилгоор, удаа дараа хууль бус үйлдэл гаргаж байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр АН-аас мөнгө тарааж, худал амлах зэргээр хууль зөрчиж байгаа нь хэрээс хэтэрлээ хэмээн Монгол Ардын намын Сонгуулийн төв штабаас мэдээллээ.
МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва хэлэхдээ “АН-ын зүгээс мөрийн хөтөлбөртөө тусгаагүй зүйлийг ярьж, худал амлалтыг гар утсаар явуулж, сонгогчдыг төөрөгдүүлэх ажиллагааг зохион байгуулж байна. Өвөрхангай аймгийн Төгрөг, Тарагт суманд оюутнуудын саналыг авах зорилгоор “Тэтгэлэгт хамруулна” гэж худлаа амлалт өгсөн үйлдэл гарлаа.
Мөнгө тараалт бүх тойрогт хэрээс хэтэрлээ. Булган аймгийн АН-ын хорооныхон иргэдийн хувийн мэдээлэл, регистрийн дугаарыг тулгаж, мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдлаа. Өвөрхангай аймгийн зах дээр АН-аас иргэдэд 150 мянган төгрөг тарааж байгаад мөн үйлдэл дээрээ баригдлаа. Мөн АН-аас IV тойрогт нэр дэвшигч Мөнгөнхуяг 2024.06.27-нд зах, худалдааны төвүүдээр өөрийн нэрийн хуудсыг мөнгөтэй хамт гялгар уутанд хийж өгч байгаад мөн л үйлдэл дээрээ баригдсан. Энэ үйлдлийг бид бичлэгээр баримтжуулан авч, холбогдох хууль хяналтын байгууллагад өгсөн.
2024.06.26-ны орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын наймдугаар багт байрлах айлын гэрт “Аав, ээждээ өгөөрэй. АН-ыг дэмжээрэй” хэмээн 300 мянган төгрөг дугтуйнд хийж айлуудад тараасан зөрчил илэрлээ.
Түүнчлэн иргэдийн дарамт шахалтад оруулах тохиолдол гарч байна. Ингэхдээ “Таныг саналаа хэрхэн өгч байгааг ажиглаж, харж, хянаж байгаа шүү” гэх мэтээр дарамт шахалтад оруулж, сонголтод нь нөлөөлж байна. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд заавар өгөхдөө АН-ыг дугуйлаарай гэж нөлөөлөхөөс авхуулаад автомашинаар хүн зөөх үзэгдэл маш их гарч байна. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг болон Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймагт дугааргүй машинаар сонгогчдыг зөөж, бүлэглэж багцалж саналыг нь өгүүлж байгаа дүр зураг удаа дараа ажиглагдлаа. Тийм учраас эдгээр зөрчлүүдийг холбогдох байгууллагад өгч ажиллаж байна” хэмээн мэдээллээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам”-ийн захиалгаар ногоон байгууламж, 778 автомашины зогсоол барина  Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ирэх сард эхлүүлнэ  Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо  Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа  Иргэний үг: Х.Нямбаатрыг мөнгө идсэн гэж мөн ч их хараасандаа  “Бүргэдийн баяр-2026” болоход 3 хоног үлдлээ  Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа  “Японы хөрөнгө оруулалтын өдөр” арга хэмжээ боллоо  Цахим залилангийн дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье.  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье. Дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.