АН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахдаа олон хууль зөрчсөн гэдгийг Үндэсний бодлогын хорооны гишүүд зарлалаа. Тодруулбал, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Төрийн шагналт Д.Сосорбарам нарын зүгээс Х.Баттулга, Н.Алтанхуяг тэргүүтэй 38 хүн АН-ын нэрийн өмнөөс нэр дэвших эрхгүй бөгөөд хууль зөрчсөн үйлдэл боллоо хэмээн мэдээллээ.
Учир нь АН-ын дүрмийн дагуу “Намын гишүүн бөгөөд Үндэсний бодлогын хорооны гишүүн хүн АН-ыг төлөөлөн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй” гэж заасан байдаг аж. Гэтэл АН-ын Үндэсний бодлогын хорооны байтугай намын гишүүний батлах ч үгүй олон хүнд нэр дэвших, жагсаалтад бичигдэх эрх олгож байгаа нь намын дүрмээ зөрчөөд зогсохгүй Сонгуулийн хуулийг ч давхар зөрчсөн үйлдэл учраас АН-ын албан ёсны гишүүд дэмжигчдийн өмнөөс СЕХ-нд хандаж байгаагаа илэрхийллээ. Улмаар Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр Улсын Дээд шүүхэд ч давхар хандахаа мэдэгдэв.
Энэ үеэр Төрийн шашгналт Д.Сосорбарам “Ардчилал, эрх чөлөөг АН-аар устгах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолд заналхийлсэн явдал болж байна. Үүнийг гардан гүйцэтгэж, биелүүлдэг хүн нь Х.Баттулга” хэмээн мэдэгдлээ. Хэдийгээр нэр дэвшүүлэх процесс дууссан ч засаж залруулах боломж цаг хугацааны хувьд байгаа учраас нэр бүхий хүмүүсийг буцаан татах хэрэгтэй гэлээ. Тодруулбал, Х.Баттулга, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Мөнхбаясгалан, С.Ганбаатар нарыг АН-ын нэрийн өмнөөс УИХ-д сонгуульд дэвших эрхгүй гэдгийг хэлээд тэдний нэрийг буцаан татахыг намын удирдлагуудаас шаардлаа.



Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв
Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ
Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа
Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
Иргэний үг: Х.Нямбаатрыг мөнгө идсэн гэж мөн ч их хараасандаа
“Бүргэдийн баяр-2026” болоход 3 хоног үлдлээ
Сэтгэгдэл бичих хэсэг
Маш зөв