“Шинэ хоршоо” хөдөлгөөний баруун бүсийн нээлт Ховдод болж байна

Баруун бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт өнөөдөр  Ховд аймгийн төв Ховд хотод эхэллээ. Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс таван аймгийг нэгтгэсэн баруун бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд 1200 гаруй малчин, хоршооны төлөөлөл хүрэлцэн иржээ.

 Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг нээж, “Дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлт, өнгөрсөн өвлийн зудын хүнд нөхцөлийг даван туулсантай холбогдуулан Засгийн газар УИХ-аар хууль батлуулж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж байна. Өнөөдөр Ховд аймагт 160 гаруй хоршоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.  Ховд аймгийн Мөст сумын “Алтайн Оргил” хоршоо өнгөрсөн онд өндөр борлуулалтай ажиллаж,  нэг удаагийн ногдол ашиг зургаан сая төгрөгийг тараасан байна. Малчид, тариаланчид, хоршоологчид бол баялаг бүтээгчид” хэмээв.

Дараа нь “Шинэ хоршоо” хөдөлгөөн болон гурил, тэжээлийн үнийн хөөсийг буулгах шийдлийн санаачлагч, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан  танилцуулга хийлээ.  Тэрээр “Засгийн газар бүс нутагт нь очиж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл хүргүүлж байна. Мал аж ахуйн салбарт томоохон бодлогын дэмжлэг үзүүлэхгүйгээр газар нутгаа эзэнтэй байлгах бодлогыг хэрэгжүүлж чадахгүй юм байна гэсэн судалгаа гарсан. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлээд газар нутгийн 90 хувь нь цасанд хучигдсан. Олон улсын байгууллага, ОБЕГ энэ цас зудын хүндрэлээр 20 сая гаруй толгой мал алдах эрсдэлийн судалгаа хийсэн. Үүнтэй холбогдуулан малчид өвс, тэжээлээ бэлтгэж, Засгийн газар улсын нөөцийн бэлтгэлээ хангасан. Цас, зуданд зам нь хаагдсан нутагт малчдад улсын нөөцөөс өвс, тэжээл хүргэж өгч үйлчилсэн. Өнөөдрийн байдлаар 7.4 сая мал хорогдож, 5000 орчим малчин малынхаа 70-аас дээш хувийг алдсан байна. Тиймээс Засгийн газар УИХ-аас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлуулж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүллээ.

30 жилийн өмнө мал аж ахуйн салбар Монгол Улсын эдийн засгийг дааж ирж байлаа. Гэтэл 30 жилийн дараа ДНБ-ий 10 хувийн нөлөөтэй байна. Мал маллах маш эрсдэлтэй бизнес болжээ. Өнөөдөр Улаанбаатар хотод такси барьж байгаа хүн бизнес хийж байна. Нарийн боовны цех эрхэлж байгаа хүн бизнес хийж байна. Тэгвэл мал маллаж байгаа хүн бизнесмэн. Гэхдээ энэ маш эрсдэлтэй бизнес.  Арилжааны банкнаас авч байгаа малчдын зээл амьжиргаагаа тэтгэх зээл биш. Зээлээс зээлийн хооронд банкны малыг маллаж байна гэсэн үг.

Өнгөрсөн сард Засгийн газраас томилогдсон сайд нар газар дээр нь очиж ажиллаж, байгалийн уур амьсгалын сөрөг нөлөөллийг хэрхэн даван туулж, цаашид хэрхэх талаар малчдын саналыг сонссон. Малчид малаа маллахаа больж, төв суурин газар бараадах сонголт хийж байгааг малчид хэлж байна. Тиймээс малчдын энэ түгжрэлийн тойргийг арилгах хэрэгтэй.

Нөгөө талаар нэг малаас авах ашиг бага байна. Засгийн газраас малын мах, түүхий эд боловсруулах үйлдвэр, худалдан борлуулах цэг, малын тэжээл тарих газартай байх хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь зүүн аймгийн өвс, тэжээл баруун аймгийн малд шим тэжээл болдоггүй гэж малчид хэлж байгаа юм. Малын түүхий эд агуулах зоорьтой болгохыг малчид санал болгосон. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлэн хэрэгжүүлж байна” гэлээ. Засгийн газраас малаа их хэмжээгээр алдсан малчдад зориулж таван жилийн хугацаатай, найман сая төгрөгийн санхүүжилттэй Малжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Мөн малчдын арилжааны банкнаас авсан зээлийг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг гаргасан. Хуримтлагдах хүүгийн 75 хувийг төр даана.

Сонгуультай холбоотой улстөрчдөөс малчдын зээлийг тэглэх санал гаргасан. Гэвч өнөөдөр малчдын зээлийг тэглэснээр маргааш тухайн малчин юу хийх вэ. Багш, эмч, оюутнуудын зээлийг яах вэ. Цаашлаад талхны үнэ 10 мянган төгрөг болох эрсдэл хүлээж байгаа юм. Тиймээс бид ирээдүйгээ эрсдэлд оруулахгүй байхаар шийдсэн. Харин малчдадаа өнөөдрийн өөх биш маргаашийн уушгийг өгөх “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна” гэлээ.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр малчдад 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн  хөрөнгө оруулалтын зээл олгоно.  Ингэснээр “Малчдад шинэ хандлага, шинэ сэтгэлгээ бий болно. Шинэ цагийн бизнесмэн малчид болно. Тийм учраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнөө “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатайгаар эхлүүлж байна" гэж Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан онцолсон юм.

 

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье. Дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье.  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье. Дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв  Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно  Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ  Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа  ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ  Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой  Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно  Монгол, Солонгос иргэдийн эрх зүйн болоод тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй  Нийт монголчуудын мэдэх эрхийг хангаж Оюу толгойн сонсголыг зохион байгуулсан УИХ-д баярлалаа  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Чуулган: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр хангана  Монгол, Америкийн хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  С.Цэнгүүн: Агаарын бохирдол нь иргэний амьд явах эрхийн зөрчил үүсгэж байгаа  УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов  О.Номинчимэг: Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх шаардлагатай, зарим этгээд хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зугатаадаг гэсэн асуудлаар иргэд УИХ-д хандсан  УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов  УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах арга замуудыг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа  УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ахмад настнууд өндөр наснаасаа болоод ялгаварлалтад өртөж байгааг анхаарууллаа  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна: Зөвлөмж  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна  Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Х.Нямбаатар: Замуудын бүтээн байгуулалтыг хийж чадвал хотын түгжрэл 40 гаруй хувиар буурна  Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь хууль бус арилжааг нэмэгдүүлэх эрсдэлтэй  Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.