
Канад Улсаас байгаль орчинд ээлтэй газар тариалангийн чиглэлээр Монгол Улсад 10 сая долларын төсөл хэрэгжүүлэх асуудлыг 2024 оны хоёрдугаар сарын 16-нд талууд зөвшилцсөн байна.
Тодруулбал, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин Сайд хатагтай Сандра Шуфаниг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар байгаль орчинд ээлтэй газар тариалангийн чиглэлээр хөрөнгө оруулахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойн санг нэмэгдүүлэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, хоёр Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын захиргаад хооронд эгч дүү паркийн харилцаа тогтоож, хамтын ажиллагааг хөгжүүлэн байгалийн болон соёлын үнэт зүйлсийг хадгалдаг тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, зүй зохистой ашиглалт-хамгаалалтын менежментийг сайжруулах, байгаль хамгаалагчдын чадавхыг бэхжүүлэх, туршлага солилцох асуудлыг хөндөж ярилцжээ.



Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ
Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу
Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ
БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө
Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн
Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ
Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ
Сэтгэгдэл бичих хэсэг