МАН, МАХН нийт гишүүд дэмжигчиддээ хандан уриалга гаргалаа

МАН,МАХН нийт гишүүд дэмжигчиддээ хандан уриалга гаргалаа
Улс төрийн ууган хүчин байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан  МАН болон МАХН-ын ахмад, дунд, залуу үеийн гишүүд угшил нэгтэй хоёр намаа хамтарч улс төрийн үйл ажиллагаагаа явуулан, улс орныхоо нийгэм эдийн засагт тулгамдсан асуудлыг хамтдаа шийдэх санал санаачлага, шаардлага хүсэлтийг гаргасаар байгаа билээ.

Иймээс МАН-ын Удирдах зөвлөл МАХН-ын Гүйцэтгэх товчооноос хамтарсан Ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Уг Ажлын хэсгээс Монгол эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, Монголын ард түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, Хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёс, эрх тэгш байдал, ардчилал, улс төрийн өндөр ёс зүйг эрхэмлэн дээдэлж, хамтарсан уриалгын төлсийг боловсруулж гарын үсэг зурав.

Үндэсний язгуур эрх ашиг, эрх чөлөө, шударга ёсны төлөөх хамтарсан уриалгын гол зорилго нь өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тогтоох, ардчиллыг бэхжүүлэх, хонгилын шүүх засаглалыг үгүй хийх, эрх зүйн хувьсгалыг эхлүүлж, сонгодог парламентыг төлөвшүүлэх, хүчирхэг эдийн засагтай, иргэн бүр нь тэгш эрхтэй, дэлхийн хөгжилтэй улс орнуудын жишигт хүрсэн улс болгохын төлөө нэгдэж ажиллахад оршиж байна.

Ажлын хэсгээс боловсруулсан уриалгын төсөлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан “Манай 2 намын хувьд олон жилийн турш нэг нам байж, улс төрийн үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулж ирснээрээ онцлог. Засгийн эрх барьж, улс орныг удирдан чиглүүлж ирсэн туршлагатай ч тодорхой үзэл санаа, байр суурь дээр зөрчилдсөн. Тусдаа үйл ажиллагаа явуулснаас хойш даруй 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд оносон гэхээсээ алдсан зүйлүүд нэлээд байсныг намын ахмад, залуу, дунд үеийнхэн шаардлага, хүсэлттээ хөндсөн байсан. Тиймээс эдгээр олон гишүүдийнхээ санал бодол цаашлаад Монгол Улсынхаа том эрх ашигт нийцсэн улс төрийн үйл ажиллагааг хамтарч явуулах нь бидний энэ цагийн  үүрэг гэж ойлгож байна.  Өмнө нь улс төрийн намууд нэгдэж үйл ажиллагаа явуулна гэхэр ажил албан тушаал, наймаа тохироо гэсэн байдлаар олон нийт хүлээж авдаг байсан.Харин энэ удаагийн МАН болон МАХН-ын нэгдэн нийлэх үйл явц нь улс эх орныхоо өмнө тулгамдсан олон том зорилтыг  хамтран шийдэхээрээ чухал ач холбогдолтой юм” хэмээн онцлов.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “10 жилийн өмнө нэг байсан нам маань 2 хуваагдаж салсан шалтгаан нь байгалийн баялагтай холбоотой гэрээ хэлцлүүдийг Монголд, монголчууддаа ашигтай хийх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байсантай холбоотой. Харин өнөөгийн МАН-ыг удирдаж байгаа удирдлага, УИХ,  Засгийн газар Оюутолгой зэрэг гэрээнүүдийг  Монголын талд ашигтайгаар  засах, сайжруулах ёстой байр суурь дээр нэгдмэл болсон нь бидний 10 жилийн өмнөх салсан шалтгааныг үгүй болгосон.

Мөн хууль шүүхийн байгууллагын бусармаг үйл ажиллагаа, тухайлбал хуулиар биш хувь хүмүүс, хэсэг бүлэг  хүмүүс тааллаараа шүүхийн шийдвэрийг гаргуулдаг байсныг таслан зогсоох, байгалийн баялгийг  ард түмэнд тэгш хуваарилах, Эрдэнэтийн 49 хувийн хууль бус хувьчлал зэрэг бидний 10 жилийн турш тэмцэж байгаа асуудлууд МАН-ын  өнөөгийн баримталж буй бодлоготой нийцэж байгаа нь бидний нэгдэж, нийлэх гол шалтгаан боллоо” хэмээв.
Хүний эрх,  эрх чөлөө, шударга ёс, ардчилал, үндэсний аюулгүй байдлыг бататгах цогц бодлогыг хэрэгжүүлэх уриалгыг хоёр намын бүх шатны байгууллагуудад хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд гишүүд дэмжсэн тохиолдолд МАН болон  МАХН нэгдэж цаашдын  улс төрд хамтарсан үйл ажиллагаа явуулах юм.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж бүхий 778 автомашины зогсоол барьж байна  Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ирэх сард эхлүүлнэ  Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо  Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа  Иргэний үг: Х.Нямбаатрыг мөнгө идсэн гэж мөн ч их хараасандаа  “Бүргэдийн баяр-2026” болоход 3 хоног үлдлээ  Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа  “Японы хөрөнгө оруулалтын өдөр” арга хэмжээ боллоо  Цахим залилангийн дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье.  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье. Дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв  Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно  Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ  Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа  ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ  Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой  Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно  Монгол, Солонгос иргэдийн эрх зүйн болоод тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй  Нийт монголчуудын мэдэх эрхийг хангаж Оюу толгойн сонсголыг зохион байгуулсан УИХ-д баярлалаа  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Чуулган: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр хангана  Монгол, Америкийн хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.