Ирэх зургаадугаар сарын 9-нд болох Төрийн тэргүүний ээлжит сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх нь тун удахгүй тодорхой болох нь. Учир нь энэ асуудлаар хуульч Д.Үүрцайх “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу өмнө ба одоо Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй” гэж үзээд өнгөрсөн нэгдүгээр сард Цэцэд мэдээлэл хүргүүлсэн байдаг. Түүний гаргасан мэдээллийг Цэцийн гишүүн Д.Солонгоо хянаж үзээд маргаан үүсгэсэн байсныг болиулжээ. Ингэхдээ Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр нь “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн” Д.Солонгын шийдвэрийг эс зөвшөөрч, энэ асуудлыг Цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэхээр Цэцийн гишүүн Ш.Цогтоод хэргийг хуваарилсан байна. Харин энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд хуульч Д.Үүрцайх Цэцийн гишүүн Ш.Цогтоос татгалзах хүсэлтийг өчигдөр гаргажээ. Энэ талаар тэрбээр “Өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй талаар Цэцэд үүсгэсэн маргааныг цуцлах саналыг “Женко”-гийн Б.Буяндэлгэр гаргасан байв. Гэтэл энэ асуудлыг Цэцийн дарга Н.Чинбат МоАХ-ны Ш.Цогтоогоор шийдүүлэхээр хуваарилж гэнэ. Еөк Цэцэд айлчилсны хэрэг эхнээсээ гарч байна. Ш.Цогтоогоос татгалзах хүсэлтээ өглөө” хэмээн жиргэжээ. Түүнчлэн Ш.Цогтоо нь Ерөнхийлөгч Х.Баттулгын тэргүүлж байсан Монголын Ардчилсан Холбооны /МоАХ/ партизануудын нэг бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй хувийн дотно харьцаатай, эрх ашгийг зөрчилтэй нэгэн учраас улс төрөөс хараат бус шийдвэр гаргаж чадах эсэхэд нь эргэлзэж байгаа учраас Цэцийн гишүүн Ш.Цогтоос татгалзсан гэдгээ хэлж байна. Д.Үүрцайхын хувьд одоогоос гурван сарын өмнө Цэцэд гомдол гаргасан байдаг. Үүнээс хойш Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ч удаа Цэцийн байранд биечлэн очиж гишүүдтэй нь уулзсан юм. Энэ үйлдлийг хуульчид төдийгүй олон нийтийн зүгээс “Ерөнхийлөгч Цэцэд шахалт үзүүллээ” хэмээн дүгнэж байв. Ямартай ч олны үг ортойг баталж, Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх Цэцийн гишүүдийн нэр өөрчлөгдсөн байна. Ингэснээр тун удахгүй Цэц шийдвэрээ гаргах бололтой.




УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв
Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн
Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ
Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ
Сэтгэгдэл бичих хэсэг