Ц.ТУВААН АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧДИЙГ Х.БАТТУЛГЫН ХҮМҮҮСЭЭР БҮРДҮҮЛЖЭЭ

АН үнэндээ л онигоо болж байна. Хоёр тамга, хоёр дарга, хоёр дүрэмтэй болчихоод байгаа энэ намд дахин хоёр сонгуулийн хороо байгуулагдаж, өнөөдөр С.Эрдэнэ, Ц.Туваан нар бие биетэйгээ өрсөлдөн АН-ын даргад нэр дэвшигч нарт батламж гардуулав. “АН-ыг авч үлдэнэ, хэн нэг хүний хувийн компани болгохгүй” гэж мэдэгдээд байгаа С.Эрдэнэ аргаа барсандаа буурал Э.Бат-Үүлийг дуудаж авчиран нэг батламж бичиж, халаасанд нь хийж өгөөд явууллаа. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгыг АН-аас заавал дахин нэр дэвшүүлэх, дэвшүүлэх дэвшүүлэхдээ ямар нэг өрсөлдөгч үгүйгээр гаргаж ирэх даалгавар авсан Ц.Туваан Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, намын залуусын төлөөлөл С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Р.Амартүвшин нарт батламж гардуулаад байна. С.Эрдэнийн нэр дэвшүүлээд байгаа С.Бат-Үүл гишүүний хувьд Ц.Тувааны нэр дэвшигч нараас олон талаараа давуу.

Гэвч Х.Баттулга намын даргын сунгаанаас өмнө түүнийг авлига, албан тушаалын хэргээр шоронд хийчих вий гэж АН-ынхан айж байна. Энэ айдас ор хоосон зүйл биш. Х.Баттулга шүүх эрх мэдлийг гартаа авч, дуртай хүнээ яаж яллаж, шоронд илгээж, бас айлгаж байгааг сүүлийн үед бол буй үйл явдлууд баталж байгаа. Харин Х.Баттулгатай үзэл бодол, халаас нэгтэй Ц.Туваан яг Х.Баттулгыг найдвартай дэмжих өөрийн хүмүүсээ энэ удаа намын даргад сойхоор бэлтгэжээ. Тодруулбал, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нь Х.Баттулгатай дотно холбоотой, түүнийг сайд байхад Чингэс бондноос 5 тэрбум төгрөг авч байсан, түншүүд.

Нэр дэвшигч С.Эрдэнэболдын хувьд Ц.Туваантай ойрын хамаатан, Төв аймгийн улсууд. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Р.Амартүвшингийн хувьд Х.Баттулгатай хамгийн ойр байгаа хүмүүсийн нэг. Х.Баттулга Р.Амартүвшин нар нийлж “Хятадуудад 30 мянган хонь өгсөн, ЕТГ-тай хамтран “Малчдад ээлтэй төр” төслийг хэрэгжүүлэн, онд орохгүй бог малыг 30 000 төгрөгөөр худалдан авах ажиллагааг Баянхонгор аймгаас эхлэн зохион байгуулсан юм байна. Тэгээд махыг нь Мах импекст хямд үнээр өгчээ. Эндээс харахад Ц.Туваан зөвхөн Х.Баттулгын талын хүмүүсийг АН-ын даргын сунгаанд бүртгэв. Тэдний хэн ч ялсан Х.Баттулгад ашигтай. Ийм хор найруулахын тулд Х.Баттулгын зааварчилгаагаар ЦТуваан нь Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг, Галиндэв нарыг улаан цайм нэр дэвшилтнээс хасч, олон өрсөлдөгч гаргаж ирэхгүйн тулд сонгуулийн зардлыг 1,2 тэрбумаар тогтоожээ. Т.Энхсайхнаас эхлээд 14 хүн дэнчингийн мөнгөө төлж чадахгүй нэрээ татав. Одоо Х.Баттулгын даалгавараар АН-ын сунгаанд оролцож байгаа Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, Р.Амартүвшин нар тус бүр 300 сая төгрөг төлж өрсөлдөнө. Энэ мөнгийг Х.Баттулга халааснаасаа гаргаад өгчих нь тодорхой. Гэхдээ АН-ыг хоёр талцуулан байж дахин Ерөнхийлөгч болохоор улаарч суугаа Х.Баттулгын энэ шунал АН-ын нэр хүндийг навсайтал унагаж, шившгийн хөндий рүү чирж байгаад намын гишүүд нь бухимдаж байна.

 

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


А.Амартүвшин: Түлш борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн  Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч дохио өгч эрсдэлээс сэргийлж чаджээ  НЗД-ын орлогч А.Амартүвшин түлш борлуулах цэгт ажиллалаа  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг мөрдөж дадаарай.  2024 оны мөн үетэй харьцуулахад тоосонцор, угаарын хий, азотын исэл, хүхэр бүгд бага гарчээ  Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй  Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй  “Хүүхдийн эрх ба хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт боллоо  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.  Пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлье  Х.Нямбаатар: Намайг цус харвасан, нас барах гэж байна, ажлаа өгөх нь гэж олон нийтийг төөрөгдүүлсэн. Би эв эрүүл, сав саруул байна.  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч дохио өгснөөр болзошгүй эрсдэлээс сэргийлж чаджээ  Ж.Нарантуяа: Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч төхөөрөмж дохио өгч болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд асаалттай байлгахыг зөвлөлөө  Зөвлөмж: Угаар мэдрэгчээ асаагаарай  Пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Хотын дарга Х.Нямбаатарын эрүүл мэнд хэвийн, ажлаа хийж байгаа гэв  Бөөрөлжүүтийн хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2.4 тэрбум хүртэл КВт цахилгаан үйлдвэрлэнэ  Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр зарж байна  Гудамж талбайг шөнө ч цэвэрлэж байна  А.Амартүвшин: Нийслэлд хоёрхон сургууль шинээр барихаар төсвийн төсөлд суугджээ. Энэ үнэхээр ХАНГАЛТГҮЙ ЭЭ!!! П.Наранбаяр сайд аа  Иргэд: Шинэ түлш утаа, үнс, тортог багатай нь таалагдаж байна.  Сайжруулсан шахмал түлш болон хагас кокс түлшийг орон нутаг руу зөвшөөрөлгүй гаргаж буй асуудлаар шалгалт хийж байна  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.  БЗД: 213 ажилтан 43 техник хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж талбайн цасыг цэвэрлэж байна  А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.