Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакциныг татаж авах ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г зарлаж, энэ хүрээнд “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээ хийж эхэлсэн. 411 мянган өрхөөс авах шинжилгээний явц одоогоор 50 гаруй хувьтай. Засгийн газар шинжилгээ дуусмагц буюу энэ сарын 23-ны өдрөөс иргэдээ үе шаттай вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажиллан вакцин хадгалах байр, тоног төхөөрөмж бэлэн байгаа эсэхтэй танилцлаа. Вакцин хүлээж авах, хадгалах бэлтгэлээ бүрэн хангасан тухай Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцуулав. ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах вакцин хадгалах +2-оос +8 хэмийн өрөө, -20 хэмийн хөргүүртэй. Нэгдүгээр сард -70 хэмийн 26 хөлдөөгч авсан бөгөөд нэг хөлдөөгч 388 литрийн багтаамжтай, 180 орчим мянган хүн/ тун вакцин хадгалах юм

 Салбарын яам эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид, өндөр настан, суурь өвчтэй хүмүүсийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хоёр тун тарих юм. Цар тахлын эсрэг вакцинууд ихэнхдээ зургаа, түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байгаа нь батлагджээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкене, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж вакцинжуулалтын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Английн Оксфордын их сургуулийн AstraZeneca вакциныг ДЭМБ баталсныг дуулгаж, албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрлэж байгаа аль ч улсаас Монгол Улс татан авч хэрэглэх боломжтойг хэллээ. Мөн ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэх Pfizer болон бусад улс орны вакцины талаар танилцуулав. ДЭМБ энэ сард Moderna, ирэх сард БНХАУ-ын Shinopharm вакциныг баталгаажуулах эсэхээ шийдвэрлэх юм байна.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвхөн ДЭМБ-ын зөвлөмжийг дагахаа илэрхийлж, бусад улс орны вакциныг цаг алдалгүй татан авч нөөцлөх шаардлагатай байгааг онцоллоо. Ерөнхий сайд мөн өдөр ОХУ, БНХАУ, БНЭУ, Япон Улсын Элчин сайдтай уулзаж, вакцинжуулалтын талаар санал солилцлоо. Дээрх улсууд цар тахлын эсрэг хамтран ажиллах хүрээнд Монгол Улсад вакцин нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд ойрын өдрүүдэд АНУ, БНСУ-ын Элчин сайд нартай уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ

 

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.16  Энгийн уламжлал зууханд галлагаа хийх зааврыг хүргэж байна  П.Анхбаяр: Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна.  Д.Сувд: Угаар мэдрэгчээ унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно  Налайх дүүрэгт түлш борлуулах 18 цэг ажиллаж байна  Б.Баттулга: Яндан хоолойны битүүмж алдагдсанаас угаарын хийн эрсдэл үүсдэг  Баянгол дүүргийн хэмжээнд түлш борлуулах 15 цэг ажиллаж байна  “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийнхөн 31.050 хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлжээ  Сүхбаатар дүүргийн хэмжээнд түлш борлуулах 31 цэг ажиллаж байна  СХД-ийн хэмжээнд түлш борлуулах 148 цэг ажиллаж байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Агаарын чанарын бүх үзүүлэлт өмнөх оны мөн үеэс бага байна  "Сэлбэ дэд төв" 15600 янданг буулгаж, 12000 нүхэн жорлонг устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулна  Өнгөрсөн шөнийн мэдээллээр 19,000 айл угаар мэдрэгч төхөөрөмжөө унтраасан байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Ц.Түмэнбаяр: Нэг монгол гэрийг 6 сая төгрөгөөр дулаалж, Улаанбаатарын утааг 50 хувиар бууруулна  Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна  Нийслэлийн хэмжээнд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна.  Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна  Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой  Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Цэнд-Аюуш “Гэгээжин” охидын өдөрлөг зохион байгууллаа  Вьетнам авто засварын газар утаа их ялгаруулж, агаар бохирдуулж байна гэсэн дуудлагын дагуу ажиллажээ  Х.Нямбаатар Баянзүрх дүүргийн 31-р хороо, Монель орчимд ажиллалаа  Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ  Д.Мөнхбаатар: ААН-үүд “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулан хямдралтай үнээр мидлинг хэрэглэнэ  Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл "Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтран хагас коксон түлшний үйлдвэр барина  Зөвлөмж: Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Зааварчилгаа: Энгийн болон уламжлал зууханд галлагаа хийх  Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.