Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхэллээ

Сүүлийн жилүүдэд манайд телевизүүдийн тоо нэмэгдэж байгаа ч нэвтрүүлэг, уран бүтээлийн чанар, агуулга, үр нөлөө, өгөөж тал дээр олон нийт шүүмжлэлтэй хандсаар байгаа. Үнэхээр ч чансаатай нэвтрүүлэг цөөн байгаа нь үнэн. 

Энэ нь нэг талаасаа тухайн телевизүүдийн боломж нөхцөл, хүн хүч, уран бүтээлчдийн ур чадвартай холбоотой ч нөгөө талаас төрийн бодлого, бодит дэмжлэг , зохицуулалт хангалтгүй явж ирсний үр дүн гэж болно. Гэтэл азийн зарим орон соёлын бодлогоо кино , тв нэвтрүүлгүүдээр хэрхэн түгээн дэлгэрүүлж,  эдийн засгийн болон нөлөөллийн томоохон үр дүнд хүрч байгааг бид харж байгаа.  

Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх нэгэн чухал алхам хийгдсэн нь УИХ-аас 2019 оны 12-р сард баталж, 2020 оны 7 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд байгаа Өргөн нэвтрүүлгийн тухай хууль юм.

Энэхүү хуульд төрөөс өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, радио, телевизийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаар дамжуулан дэмжлэг үзүүлэхээр заажээ. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт ч хүртээмжтэй хүргэх боломжтой болох ба  өртөг өндөртэй бүтээгддэг үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэхэд бодит дэмжлэг үзүүлэхээр зохицуулалттай байгаа нь сайшаалтай. 

Тус хуулийн хүрээнд  телевиз үзэгч хэрэглэгчийн тоогоор үйлчилгээний хөлс тооцож, олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдээр (Юнивишн, Скаймедиа, ДДэш ТВ, MNBC, Сансар дижитал г.м) дамжуулан хуримтлуулах бөгөөд уг орлогоор тухайн телевиз чанартай контент бүтээн хэрэглэгчдэд хүргэх үүрэг хүлээнэ гэсэн үг.

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжсэнээр манай  телевизийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, хүүхэд залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд эергээр нөлөөлж үндэсний дархлаа суулгах, монгол ёс заншил, түүх, өв соёл, үнэт зүйлсээ түгээн дэлгэрүүлэх, дэлхийн жишигт хүрсэн чанартай, сонирхолтой үзүүштэй тв контент хийхэд томоохон дэмжлэг, суурь нөхцөл болох нь дамжиггүй. Мөн телевизүүдийн уран бүтээл чанаржих, шударга өрсөлдөөнийг бий болгох, уран бүтээлчдийг чадавхжуулах  зэрэг олон ач холбогдолтой.

Сонирхуулахад 25-р суваг, UBS, ТВ5, ТМ, SBN, TV, С1, ТВ9, Эх орон, NTV, Ийгл ньюс, Монгол ТВ зэрэг Монголын телевизүүдийн холбоонд бүртгэлтэй хориод телевизэд өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлсийг хуваарилах юм.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Зөвлөгөө: Угаарын хий мэдрэгч дуугарах нь танайд угаар ялгарч байгааг илтгэнэ  Дулааны тавдугаар цахилгаан станц 100 мянган өрхийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.21  Зөвлөгөө: Энгийн зуухны галлагаа  Агаарын чанарын мэдээ: 2025.10.20  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Түлш борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж байна  Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ  Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо  Эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар батлууллаа  Трамп, Пуутин нар утсаар ярьсны дараа “Томагавк” далавчит пуужинг Украинд нийлүүлэхгүй болжээ  Агаарын чанарын мэдээ: 2025.10.17  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.16  Энгийн уламжлал зууханд галлагаа хийх зааврыг хүргэж байна  П.Анхбаяр: Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна.  Д.Сувд: Угаар мэдрэгчээ унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно  Налайх дүүрэгт түлш борлуулах 18 цэг ажиллаж байна  Б.Баттулга: Яндан хоолойны битүүмж алдагдсанаас угаарын хийн эрсдэл үүсдэг  Баянгол дүүргийн хэмжээнд түлш борлуулах 15 цэг ажиллаж байна  “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийнхөн 31.050 хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлжээ  Сүхбаатар дүүргийн хэмжээнд түлш борлуулах 31 цэг ажиллаж байна  СХД-ийн хэмжээнд түлш борлуулах 148 цэг ажиллаж байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Агаарын чанарын бүх үзүүлэлт өмнөх оны мөн үеэс бага байна  "Сэлбэ дэд төв" 15600 янданг буулгаж, 12000 нүхэн жорлонг устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулна  Өнгөрсөн шөнийн мэдээллээр 19,000 айл угаар мэдрэгч төхөөрөмжөө унтраасан байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.